Б.Болор: Шүүх хурал болно
Монгол Улсаас ОХУ суугаа Элчин сайдын яамны хоёрдугаар нарийн бичгийн дарга А.Батсайхан Польш улсад баригдсан гэх мэдээлэл өнгөрөгч долоо хоногт олны нийтийн анхаарлын төвд байсан. Түүнийг тус улсын хууль сахиулах албанынхан 2004-2007 онд тус улсад суугаа Элчин сайдын яамны түр хамаарагчаар ажиллаж байхдаа хилээр хууль бусаар тамхи зөөвөрлөсөн гэсэн үндэслэлээр сэжигтнээр тооцон шалгаж байгаа юм. Тэгвэл А.Батсайханыг уржигдар Польш улсын Прокурорын байгууллагын шийдвэрээр суллажээ. Чухам ямар үндэслэлээр сулласан талаар Гадаад харилцааны дэд сайд Б.Болороос тодрууллаа.
-Манай улсын иргэн А.Батсайханы шүүх хурал болох уу, батлан даалтад гаргасан юм уу?
-А.Батсайханыг сулласан нь гэм буруугүй гэсэн үг биш юм. Учир нь тус улсын цагдаагийн байгууллагаас түүнд Польшийн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дугаар зүйлийн 1 болон 258 дугаар зүйлийн 1-ийн 1, 2-т заасан үндэслэлээр шүүх юм. Өмгөөлөгчийн хүсэлтээр батлан даалтад гаргасан гэсэн мэдээлэл байна.
-Шүүх хурал нь хэзээ болох вэ?
-Одоогоор тов нь гараагүй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ