Эдийн засаг хүндэрсэн, гэхдээ хямраагүй

img

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар нийгэм, эдийн засгийн хүндрэлтэй холбоотойгоор  Монгол банк, Үндэсний статистикийн хорооны мэдээллийг сонсож, гишүүд сонирхсон асуултдаа хариулт авч байна. ҮСХ-ны эдийн засаг  өсөлттэй байгаа гэсэн мэдээлийг өгсөн юм.

.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:

-Долларын ханш чангарч, төгрөгийн ханш сулраад байна. Долларын гарах болон орох урсгал  өдөрт хэд байна вэ?

.

.

.

.

.

ҮСХ-ны дарга С.Мэндсайхан:

-Хөрөнгө оруулалтын статистик мэдээг жилээр гаргадаг. Тиймээс Засгийн газраас гаргасан мэдээлэлд үндэслэж хэлэхэд гадаадын хөрөнгө оруулалт 42 хувиар буурсан.

.

:

..

.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар:

-Бараа бүтээгдэхүүний үнэ бүгд өссөн байна. Гэтэл эдийн засаг өсөлттэй байна гээд байна. Статистикийн газар улс төрийн мэдэгдэл хийдэг газар биш. Аль салбарт өсөлт, хаана нь уналт гарах вэ? Эдийн засгийн хямрал хаана нь үүсээд байна вэ?

-Би ҮСХ-г дөрвөн жил толгойлж байгаагийнхаа хувьд улстөржсөн байр суурь илэрхийлээгүй гэсэн итгэлтэй байгааг хэлье. Энэ байгууллагад 16-29 жил ажиллаж байгаа боловсон хүчнүүд. Сүүлийн үед статистикийн тоог харах болсонд бид баяртай байгаа. Бид мэдээлсэн тоонууддаа ямар  нэг алдаа гаргасан бол хариуцлага хүлээнэ. Энэ тоон мэдээллийг өөрчлөх ямар ч боломжгүй юм. Юмны үнэ оны эхнээс 6,7 хувиар өссөн. Гэхдээ өнгөрсөн оны мөн үед юмны үнийн өсөлт 14,2 хувиар өсдөг байсан бол энэ жил 6,7 хувиар өсөлт буурсан байгаа. Өсөлт буурлаа гэдэг нь үнэ буурлаа гэсэн үг биш. Үнийн өсөлт байгаа ч өмнөхөөсөө бага байгаа. Хямрал гэдэг нь өмнөхтэй харьцуулахад хоёр улирал дараалаад хасах дүнтэй гарахыг хэлдэг.

.

-Таны ярианаас эдийн засаг хямраагүй, амьдрал сайхан байна гэж ойлгож болох уу?

-Эдийн засаг хүндрэлтэй байна, гэхдээ хямраагүй байгаа. Экспорт импорт аль аль нь буурсан. Импорт илүү хэмжээгээр буурч байгаа. Хүмүүсийн амьжиргааны төвшин ерөнхий жишгээрээ дундаж орлого нь нэмэгдээд байгаа ч баян, хоосны ялгаа гарч байна.

.

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр:

-Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан  тайлангаар Монгол Улс өнгөрсөн онд макро эдийн засгийн тогтвортой байдлаараа 58 дугаар байранд байсан. Энэ жил 130 дугаар байранд орж 78 байраар  ухарсан. Үүнийг та юу гэж үзэж байна вэ?

-Мэдээллийг цахим болон хэвлэлийн бага хурлаар хүргэж байгаа. Эдийн засгийн хөгжлийн сайд улирлын мэдээ гарсны дараагийн долоо хоногт мэдээлэл авдаг уламжлал тогтсон. Хоёр удаа эдийн засгийн асуудлаар тусгайлан тодруулаг авсан. Инфляцийн  тоотой зөрөх зүйл байхгүй. Манайх олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргын дагуу явж байгаа.  Эдийн засгийн тогтвортой байдлыг тооцоход янз бүрийн дүн гардаг.

.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:

-Инфляцийг хэдэн нэр төрлийн бараан дээр дүгнэлт хийн гаргаж байна вэ.Үүн дотроо өргөн хэрэглээний бараан дээр тус бүрт нь өсөлт хэд байгааг хэлж өгнө үү?

-Нийгэм, эдийн засгийн судалгаа гээд Монгол  Улсын 11300 өрхийг түүвэрлэн авч, өрхийн орлого зарлагыг нь тодорхойлдог. Энэ судалгаанаас хэдий хэмжээний гурил, мах зарцуулдаг вэ, ямар оймс гутал авав гэдгийг нь ч гаргадаг. Манай монгол улсын дундаж өрх ямар нэр төрлийн бараа авдаг вэ гэсэн  дундаж үзүүлэлтийг гаргадаг. Тухайлбал Улаанбаатар хотод 329 нэр, хөдөө орон нутгийн иргэд 214  төрлийн бараа үйлчилгээгээр хэрэглээний сагс тодорхойлдог. Орлогынх нь төвшингөөр тэнцүү таван бүлэгт хуваадаг.  Энэ статистикаас харахад хамгийн бага орлоготой хэсэг нь бүх хэрэглээнийхээ долоон хувийг, хамгийн чинээлэг хэсэг нь нийт хэрэглээний 42 хувийг  эзэлдэг. Энэ дүнгээс харахад хэрэглээ буураагүй байгаа юм.

Ийнхүү МАН-ын бүлгийн гишүүд ҮСХ-ны даргаас хариулт авсны дараагаар Монгол банкны удирдлагуудын мэдээллийг сонссон юм.

_

Н.Энхлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
ЭНЭ МОНГОЛ КОММУНИСТУУД ӨӨРСДӨӨ ЭРХ БАРЬЖ БАЙХДАА БААХАН БЭЛЭН МӨНГӨ АМЛАЖ УЛС ОРНОО ӨРӨНД УНАГАЖ ӨӨРСДӨӨ БАЯЖИЖ АВЧИХААД ЭНЭ ЗАСГЫН ГАЗАРЫН ҮЕД БҮХ ЗҮЙЛ УНАЖ ЯДУУРЛАА ГЭЭД Л МУУЛЖ ГАРАХ ЮМ ДАА АДГИЙН ХАР ШААРНУУД ВЭ ӨӨРСДӨӨ АЖИЛ ХИЙХГҮЙ ЛУЙВАРДАЖ ИДЭЖ УУЖ / МОНГОЛЫН АВИЛГАЧДЫН НАМ/ ХҮРТЭЛ БОЛЖ НЭРЭЭ УЛАЙН ЦАЙМ Л СОЛЬСОН ДОО
2013-09-21