Цахар Урнаа ирнэ

img

Дэлхийн оддыг Монголд цуглуулан уран бүтээлийн “тулаан” зохион байгуулахаар төлөвлөж байгаа тухайгаа “Ирмүүн” агентлаг мэдээлж байсан. Энэ сарын 7,8-нд болох уг шоу тоглолтонд манай талаас “Камертон”-ы Д.Болд, Sweetymotion болон “Бөртэ” хамтлаг оролцох аж. Бусад нь бүгд хилийн чанадаас ирэх дуучид, хөгжимчид байх юм байна. Шоуны хөгжим, дуугаралтыг удирдан зохицуулахаар БНСУ-аас техник, тоног төхөөрөмжийн мэргэжилтнүүд ирсэн гэнэ. Гадаадаас ирэх дуучдын дунд Өвөрмонголоос Европт гарсан Цахар тугчи овогт Урнаа байгаа юм билээ. Тэрбээр эхээс заяасан бие махбодь, үс зүс, дуу хоолойгоороо гангардаг, ялгардаг имижтэй нэгэн. Английн хатан хааны театр, Германы Филармони, Москвагийн Их театрт ч монгол ардын бэсрэг дуу дуулахдаа эгээ л хонины бэлчээрт яваа мэт задгай дуулах түүний тоглолтыг гадаадын үзэгчид гайхан биширдэг. “Цэрэн тур” компани түүний тоглолтыг ДБЭТ-т нэг удаа зохион байгуулахад гадаадын үзэгчид голдуу үзсэн түүхтэй. Р.Оюунаа /Өдрийн шуудан/

СЭТГЭГДЭЛ БИЧИХ