С.Батцэцэг мөнгөн медаль хүртлээ

Унгарын нийслэл Будапешт хотноо болж буй чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 24-дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 63 кг-ийн ангилалд эх орноо төлөөлөн барилдсан Монгол Улсын гавьяат тамирчин С.Батцэцэг мөнгөн медаль хүртлээ. Тэрээр 2010 онд 59-кг-ийн жингийн дэлхийн аварга болж байсан билээ. Энэ удаад дэлхийн аваргын төлөөх барилдааныг Японы бөх Каори Ичотой хийж ялагдсан боловч дэлхийн аваргын тэмцээнээс хошой медальтан боллоо.
С.Батцэцэг “Хилчин” спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин бөгөөд дасгалжуулагчаар нь МУГТ, Чөлөөт бөхийн холбооны эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагч З.Дүвчин ажилласан.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ