Т.Мөнхтуяа хүрэл медалийн эзэн боллоо
Унгарын Будапешт хотноо болж буй бөхийн чөлөөт барилдааны насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах дөрөв дэх өдрийн барилдаанаас ОУХМ Т.Мөнхтуяа хүрэл медаль хүртлээ.
“Хангарьд” клуб, үндэсний шигшээ багийн тамирчин тэрээр 59 кг-ийн жинд барилдсан бөгөөд Япон улсын бөх Ито Аяакаг цэвэр ялсанаар хоёр жил дараалан дэлхийн аваргын тэмцээний хүрэл медалийн эзэн болж буй юм.
Харин 55 кг-ийн жинд улсаа төлөөлөн зодоглосон “Аврагч” спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ С.Бямбацэрэн Оросын Ковлова Валерийтай дагах барилдаан хийж 4:3-ын харьцаатайгаар ялагдаж тэмцээнээ дуусгалаа.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ