Таван жилийн татварын тогтворжилт урт хугацаа биш

img

“Ийгл телевиз”-ийн “Бадарчийн Жаргалмаа” шууд ярилцлагын энэ удаагийн зочноор УИХ-ын гишүүн М.Батчимэг оролцсон юм. Тэрээр УИХ-аар хэлэлцэгдэж байгаа Хөрөнгө оруулалтын тухай хуулийн талаар байр сууриа илэрхийлсэн  бөгөөд Б.Жаргалмаагийн асуултад М.Батчимэг хэрхэн хариулсныг товчлон та бүхэнд хүргэж байна.

.

-Хөрөнгө оруулалтын тухай хууль зөвхөн томчуудад зориулагдсан өөрөөр хэлбэл жижиг дунд үйлдвэрлэгчдийг орхигдуулсан төсөл болчихов уу?

-Юуны өмнө яагаад энэ хууль гарах болов гэдэг талаар ярих нь зөв байх. Засгийн газраас өргөн барьж, УИХ-аар хэлэлцэгдэж байгаа энэ хуулийг би Хөрөнгө оруулалтын тухай хууль гэхээсээ илүү хөрөнгө оруулалтын орчныг тогтворжуулах хууль гэж харж байгаа. Яагаад ийм хууль гарах болсон шалтгааныг бүгдээрээ мэдэж байгаа. Гадаадын хөрөнгө оруулалт буурсантай холбоотойгоор валютын эх үүсвэр хомсдож байна. Гэхдээ энэ бүхэн гэнэт, зөвхөн энэ жил бий болчихсон асуудал биш. 2006 оноос хойш батлагсан 10 гаруй хууль бүгдээрээ хөрөнгө оруулалтын орчныг муутгасан гэж манай зарим судлаачид бичсэн байна лээ. Жил дараалан ийм олон хууль гараад, хөрөнгө оруулалтын орчинг тогтворгүй болоод байгаа нь хөрөнгө оруулагчдын итгэл буурах, хумигдах шалтгаан болсон. Цаашлаад энэ нь Монголыг хууль эрхзүйн орчин нь баталгаагүй гэсэн дүгнэлтэд хүргэсэн. Өнөөдөр бол энэ алдсан итгэлийг бий болгохын тулд Монгол Улс татвараа хамаагүй хөдлөхгүй гэсэн баталгаа гаргаж, тогтворжуулалтыг бий болгох зорилготой хууль оруулж ирж байна. Харьцангуй тогтвортой эдийн засагтай, хөрөнгө оруулалтад бүх бодлого нь чиглэгдсэн, улс төр нь тогтвортой оронд тусгайлан ийм хууль гаргах шаардлагагүй. Харин манайх бол өнөөдрийнхөө нөхцөл байдлыг эмчлэх зорилгоор зайлшгүй арга хэмжээ авах шаардлагатай. Энэ үүднээс Засгийн газраас ийм хууль оруулж ирж байгааг зөв алхам гэж үзэж байна. Гэхдээ яг өнөөдрийн өргөн барьсан төслөөр хөрөнгө оруулалтын тогтворжуулалтын нөхцөлийг хангаж чадах уу гэдэгт гишүүд саналаа илэрхийлж байгаа.

.

-Хөрөнгө оруулалтын хууль зөвхөн уул уурхайн салбарт хамаатай биш. Тэр дундаа эдийн засаг хүнд байгаа энэ үед бүхий л салбарт чиглэгдэх ёстой байх. Энэ талаар хуулийн төсөлд хэр тодорхой тусгасан байгаа вэ?

-Хөрөнгө оруулалтын бодлого гэдэг бол төрөөс эдийн засгаа хөгжүүлэх, цаашилбал эдийн засгийн аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн маш чухал арга хэрэгслийн нэг. Татвар, санхүү, хөрөнгө оруулалт зэрэг тодорхой бодлогоор эдийн засгийн хөгжлийг хангаж байх ёстой. Бодлогын гэж онцолж байгаа нь төр аж ахуйн үйл ажиллагаанд хутгалдаад байх биш бодлогын арга хэрэгслээр эдийн засгаа хөгжүүлэх ёстой. Энэ утгаараа хөрөнгө оруулалтын бодлого маш өргөн цар хүрээг хамардаг. Үүнээс гадна хөрөнгө оруулалтын бодлогод маш чухал зүйл бол үндэсний хөрөнгө оруулалтаа хамгаалах, дэмжих асуудал. 1990-ээд оны эхэн үеийг бодвол манайхан өөрсдөө хөрөнгө оруулж, бизнес эрхлэх боломжтой болж, жижиг дунд үйлдвэрлэгчид бий болсон. Тэр хүмүүсээ хамгаалахад чиглэгдсэн зохицуулалт  хэрэгтэй. Ер нь жижиг дунд хөрөнгө оруулалтаа хамгаалах зохицуулалт хийхгүйгээр Хөрөнгө оруулалтын хууль нэрээр баталж болохгүй. Нэг зүйлийг онцолж хэлэхэд энэ хуулийг бид ээлжит бус чуулганаар хэлэлцэж байгаа. Тэгэхээр ээлжит бус чуулган асуудлыг эхэлсэн бол хэлэлцэж дуусгах ёстой. Хуулийн үндсэн агуулга нь татварын тогтворжуулал. Миний бодлоор хөрөнгө оруулалтын татварын орчинг тогтворжуулах хууль гэсэн агуулгаар гаргах хэрэгтэй. Харин  хөрөнгө оруулалтын суурь зохицуулалтуудаа хийж чадаагүй байгаа гэдгээ хүлээн зөвшөөрөөд намрын чуулганы хугацаанд судалгаа сайтайгаар суурь хуулин дээрээ ажилламаар байна.

.

-1993 онд хөрөнгө оруулалтын хууль батлагдсанаас хойш нийтдээ  112 аж ахуйн нэгж бүртгэгдэж, 14 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт оржээ. Өнөөдрийн хэлэлцэж байгаа хуулиар  15 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн аж ахуйн нэгж дөрвөн төрлийн татварын тогтвортой байдлыг хэлэлцэх гээд байгаа шүү дээ. 15 тэрбум гэдэг хэр их мөнгө юм бол?

-Өнөөдрийн ханшаар бол 10 сая хүрэхгүй ам.доллар. Харин өдгөө Монгол Улсын эдийн засагт ямар хөрөнгө оруулалт хэрэгтэй вэ гэдгээ бодох хэрэгтэй. Дэд бүтэц, хот байгуулалтай холбоотой, эрчим хүчний томоохон төслүүд яригдаж байна. Ингэж бодохоор 10 сая ам.доллар томд тооцогдохгүй. Томоохон хэмжээний төслүүдэд 10 жил гэдэг бол урт хугацаа биш. Тиймээс хугацаан дээр авч үзэх ёстой. Хөрөнгө оруулалт тооцоо судалгаа, ТЭЗҮ хийж, хөрөнгөө босгож орж ирэх гэсээр 2-3 жил болдог. Бас зардлаа нөхөж, ашиг олох гэсээр 10 жил нь өнгөрчихдөг. Тиймээс бонд, өр зээл тавих замаар бус хөрөнгө оруулалт татаж, эдийн засгаа босгох гэж байгаа бол татварын тогтвортой орчинг 15 жилээр ч юм уу, хугацааг нь харж үзэх хэрэгтэй.

.

-Тэгэхээр хугацааны асуудлыг хэрхэн шийдвэрлэх ёстой юм бол? Хэд байвал хамгийн зохистой хугацаа болох вэ?

- Хамгийн зөв хувилбарыг хэлэх боломжгүй. Аливаа хөрөнгө оруулалт, эдийн засгийн хөгжил нь тооцоо, хариуцлагатай судалгаан дээр үндэслэгдэх ёстой. Тухайн асуудлыг хариуцдаг яам, агентлаг маш нарийн тооцоо судалгаа хийх ёстой. Боломжтой бол сонирхлын зөрчилгүй, хөндлөнгийн үнэлгээний байгууллагуудаар үнэлгээ хийлгэх  хэрэгтэй. Тэгээд үнэхээр энэ хөрөнгө оруулагч 10 жилийн хугацаанд оруулсан зардлаа нөхөөд ашиг олж эхлэх боломжтой эсэхийг хараад, найдаж болох тооцоо нь болохгүй гэж байгаа бол хугацааг авч үзэхээс өөр аргагүй.

.

-Засгийн газраас аж ахуйн нэгжүүдэд концессын гэрээгээр ажил өгөхдөө 20 жилийн хугацаа олгодог. Хөрөнгө оруулалтын хууль дахь тогтворжилтын хугацааг үүнтэй уялдуулах ёстой байх?

-Оруулж байгаа хөрөнгө оруулалтын хэмжээ, цар хүрээ, салбар гээд олон зүйлтэй уялдах ёстой. Бүх салбарт бүх зүйл  10, 20 жил гэж тогтоох боломжгүй. Эдийн засгийн тооцоо судалгаан дээр үндэслэх ёстой. Нөгөө талд нь нийтийн эрх ашиг бий. Тиймээс нийтийн болон хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хохироохгүй байх хугацаа  арав уу, арван таван жил үү гэдгийг салбар, чиглэл бүрээр авч үзэх ёстой.

.

-Асуудлыг хэрхэн шийдвэрлэх ёстой юм бол? Энэ талаар таньтай санал нийлж байгаа гишүүд байна уу?

-Гишүүд өөр өөрийнхөө байр суурийг янз бүрээр илэрхийлсэн. Төсөлд хууль батлагдсанаас хойш хийгдэх хөрөнгө оруулалтыг тогтворжуулж, баталгаа олгоно гэсэн  заалт байгаа. Энд би хувь хүнийхээ үүднээс шүүмжлэлтэй хандаж байгаа. Энэ хуулийн зорилго юу вэ? Бид татвар бууруулах тухай огт ярихгүй байгаа. Монгол Улсын хууль эрхзүйн орчин хэтэрхий тогтворгүй байгаа учраас таныг хэтэрхий хөндөж зовоохгүй л гэсэн хууль гаргах гээд байгаа юм. Өнөөдрөөс хойш бүртгүүлсэн хүмүүст ийм баталгаа өгнө, өчигдрийн хөрөнгө оруулалт баталгаагүй гэж хэлэх нь хэтэрхий шударга бус байна.  15-аас дээш тэрбумын хөрөнгө оруулалт хийсэн хөрөнгө оруулагчид миний оруулсан хөрөнгийг өнөөдрийн татварын нөхцөлөөр 5-10 жил тогтворжуулж өгөөч гээд өргөдлөө гаргаг л дээ. Тэгээд хариуцсан агентлаг нь шалгаж үзээд 5 эсвэл 10 жилийн баталгаа гаргаад өгөхөд болохгүй зүйл байхгүй гэж бодож байна. Харин ч бизнес эрхэлж байгаа хүмүүст илүү тодорхой орчин, ажлаа тайван хийх боломжийг олгоно. Засгийн газар, Эдийн засгийн хөгжлийн сайдын илэрхийлж байгаа байр суурь бол буцаж үйлчлэхэд хэцүү, маргаан гарна гэж байгаа. Сүүлийн 10 жилийн хугацаанд 15 тэрбум төгрөгөөс дээш хичнээн тооны хөрөнгө оруулалт бүртгэгчихээд буцааж тооцоход хэцүү гээд байгаа юм бэ. Тэр судалгаагаа өгөөч гэж хөрөнгө оруулалтын газраас би хүссэн. Би бол судалгаа хангалттай биш байна гэж бодож байгаа. Улс төрийн нам хэцүү ажлыг хийнэ гэж сонгуульд ялдаг шүү дээ. Тийм учраас шударга, адилхан нөхцөл, хөрөнгө оруулагчдад илүү тайван орчин бүрдүүлэхийг хэцүү гэж хашгирах биш судалгаа хийгээд, өчигдөр өнөөдөр бүртгүүлсэн гэж ялгаварлахгүй нөхцөл бүрдүүлэх ёстой.

.

- Та бид хоёрын ярилцаж буй хуулийн төсөл нэн тэргүүнд шийдвэрлэх ёстой асуудал ч улстөржих хандлага нэлээд ажиглагдаж байна?

-Өдөржингөө ярилцсан хэрнээ хуулийн энэ заалт, энэ зарчмыг ингэе гэсэн ажил хэрэгч санал тодорхой хувийг л эзэлж байсан. Ихэнх нь хавтгайруулсан улстөржилт болсон. Хүчтэй сөрөг хүчинтэй байх нь маш чухал байна. Гэтэл өнөөдрийн сөрөг хүчин асуудлыг нялж,улстөржүүлэх байдлаар  хандаж байна.  Хуулиас хазайсан хэлэлцүүлэг 60-70 хувийг нь эзэлсэн. Бид яагаад өнөөдөр хөрөнгө оруулалтыг тогтворжуулах асуудлыг хуулиар шийдэх гээд зовоод сууж байгаа вэ гэхээр Монголын нийгэмд улстөржилт хэтэрхий их байна. Үүнийг монголчууд бидний өөрсдийн хандлагатай холбоотой гэж боддог. Асуудлыг авч үзэхдээ хэтэрхий улстөрждөг хандлагаа болиод, ажил хэргээ ярья. Тодорхой асуудал, тодорхой судалгаа яримаар байна.

.

Эх сурвалж: Зууны мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

kjjjj:
uhaalag busgui shuu. Medleg saitai,bolovsroltoi ni buh uildel yarianaas ni ilt baidag. Elbegdorjoos ih yum sursan baih.Parlamentad yadaj tavan iim emegtei baisan bol ih heregtei baihsan.
2013-09-21
Mongol:
Gol gol asyyltyydad ni ogt hariylaagui bylzaad l ungursun bna sh dee. Uy ni ene humuust taalagdsan uym bol. Asyylt hariyltiig ni dahiad neg ynshaach
2013-09-21
wertyuiop[:
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
2013-09-20
J. Erka Mongolia:
Ухаантай эмэгтэй,цаашид улам их хөгжих байх.Түүнд эрүүл энхийг,ажлын амжилтыг хүсье.Монголд хэрэгтэй хүмүүсийн нэг дээ
2013-09-20
монгол:
Ер нь өмнө хийсэн балаг дотор танай намын Ыаярцогт хүртэл байгаа. Асудлыг бурь суурьтай харьяа. Буруу зүйлийг зассан бүх үйлдэл гадныхны дургүйг хүргэлээ. Африк бус замар хөгжие эрдэнэтийн түвшинд гэрээгээ хийе гэтэл манайха огтвргүй улс боллоо. хэрвээ эрдэнэтийг 33*67 харьцаагаар эхнээсээ ийээд дараа нь 51*49 болгоё гэвэл юу болох вэ Ёстой оросын зүгээс шанаа өгөх биз. Тэгэхээр эхлээд яагаад буруу гэрээ байгуулсан шалтааныг ол. Рио Тинто чинь нэг төрлийн хятадын компани шүү дэ
2013-09-20
монгол *:
Ер нь өмнө хийсэн балаг дотор танай намын Ыаярцогт хүртэл байгаа. Асудлыг бурь суурьтай харьяа. Буруу зүйлийг зассан бүх үйлдэл гадныхны дургүйг хүргэлээ. Африк бус замар хөгжие эрдэнэтийн түвшинд гэрээгээ хийе гэтэл манайха огтвргүй улс боллоо. хэрвээ эрдэнэтийг 33*67 харьцаагаар эхнээсээ ийээд дараа нь 51*49 болгоё гэвэл юу болох вэ Ёстой оросын зүгээс шанаа өгөх биз. Тэгэхээр эхлээд яагаад буруу гэрээ байгуулсан шалтааныг ол. Рио Тинто чинь нэг төрлийн хятадын компани шүү дэ
2013-09-20
монгол эр:
Ер нь өмнө хийсэн балаг дотор танай намын Ыаярцогт хүртэл байгаа. Асудлыг бурь суурьтай харьяа. Буруу зүйлийг зассан бүх үйлдэл гадныхны дургүйг хүргэлээ. Африк бус замар хөгжие эрдэнэтийн түвшинд гэрээгээ хийе гэтэл манайха огтвргүй улс боллоо. хэрвээ эрдэнэтийг 33*67 харьцаагаар эхнээсээ ийээд дараа нь 51*49 болгоё гэвэл юу болох вэ Ёстой оросын зүгээс шанаа өгөх биз. Тэгэхээр эхлээд яагаад буруу гэрээ байгуулсан шалтааныг ол. Рио Тинто чинь нэг төрлийн хятадын компани шүү дэ
2013-09-20
SHOUCHIN AVGAI:
HUVIIN SHOU HIIHEES UUR YUM MEDDEGGUI AVGAI.
2013-09-20
kkkk:
kkkkkkkkkk
2013-09-20
dooyo:
zurag ni deer goyo garsan bna yag harahaar arildii bolchihson bugsuu chirsen emgen
2013-09-20
batchimegt:
ene avgai yamar mergejiltei yum namin jagsaaltaar orj irsun baih doodohoo sain heregeluulsen bna daa
2013-09-20
гишүүн:
АН сонгуульд ялж төр барих талаар бэлтгэлгүй байсан нь олон зүйлээр нотлогдож байна.Тийм ч учраас тулгарсан нөхцөл байдлаас хурдан гарах аргаа олохгүй,гадны байтлаа дотоодынхоо улс төрийн хүчин бусад байгууллагатай хэл амаа ололцохгүй,хууль барьж дайрахаас цаашгүй,хов шивээр ажил хийгээд байгаа учраас ажил ургаштай биш байна.Харин иргэдэд бодит орлого илүү нөхцөл хэрэгтэй байсан учраас АН д сонгууль өгсөн нь мэдээж билээ.Одоо сонгуулийн амлалтаа л биелүүлэх хэрэгтэй.Батчимэгийн хэлсэн:Улс төрийн нам хэцүү ажлыг хийнэ гэж сонгуульд ялдаг гэдэгтэй санал нэг байна. чадахгүй шалтаг тоочоод байснаас зайгаа тавиад өгөх хэрэгтэй.
2013-09-20
Amjilt husie!:
Zochin
2013-09-20
Mash zuv,buh yriltslagig ni uzdeg,unshdag,Mongolin tur zasagt iim hun olon baival zuv zamrugaa ydaj hurdan ortsgoh jmsan Mongolchuda!:
Gust
2013-09-20
Bold:
Ene awgai neeree ungu orson bna ymar huduunii huusun mantuu bailaa zuulun suudlaa gej
2013-09-20
bold:
nuhah yumsan
2013-09-20
batchimegt:
nuhah yumsan
2013-09-20
Батчимэгт:
Батчимэг бол үнэхээр ул суурьтай, илүү дутуу сул, үггүй,ёстой ардчилсан намын чимэг болсон бүсгүй шүү. Бүх ярилцлагыг нь уншдаг, монголын төрд байх ёстой эмэгтэй шүү. Улам ихийг ард түмэндээ хийгээрэй. монголчууд хүн танина шүү.
2013-09-20
Баяраа:
Их том мега төслүүдэд ядаж 15 жилийн хугацаа өгөх хэрэгтэй ш дээ.
2013-09-20
тэгээд:
тэгээд 30 40 жилийн гэрээ хийе гэж байгаамуу
2013-09-20
зочин:
алчдын байна
2013-09-20
зочин:
Яг зөв.Та бол ухаалаг эмэгтэй, хүндэтгэдэг шүү, улс орныхоо төлөө улам ихийг бүтээгээрэй
2013-09-20