
Аргын тооллын арваннэгдүгээр сарын 25. Сугар гариг. Билгийн тооллын 30. Хоёр хар мөнгэтэй, хөх бич өдөр. Өдрийн наран 08.31 цагт мандан 17.21 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэвшихэд сайн Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх зэрэг үйлд муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс сэвлэг авахуулах буюу засуулахад тохиромжгүй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ