
Унгар улсын нийслэл Будапешт хотын “Papp Laszlo Sportarena” спортын ордонд таван өдөр үргэлжилсэн чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсын тамирчид амжилттай оролцлоо.
Монголын эмэгтэй чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид хоёр мөнгө, гурван хүрэл медальтайгаар багийн дүнгээр хоёрдугаар байрт шалгарч, мөнгөн цомын эзэн боллоо.
Тус тэмцээний эхний байрт Японы баг тамирчид 48 оноогоор шалгарсан бол манай эмэгтэй тамирчид 47 оноогоор удаах байрт жагсаж, 37 оноотой Америкийн баг тамирчид гуравдугаар байрт орсон. Чөлөөт бөхийн эмэгтэй шигшээ багийн тамирчид монголын чөлөөт бөхийн спортын түүхэнд ДАШТ-ээс хоёр дахь удаагаа цом хүртэж, амжилтаа ахиуллаа. Тэд өмнө нь 2011 онд Туркийн Станбулд болсон ДАШТ-ээс хүрэл цом авч байсан юм.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ