Өнөөдөр номын баяр тэмдэглэнэ

img

  Хүүхэд, залуусын ном унших, номтой нөхөрлөх хандлагыг дэмжих зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж жил бүрийн есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба гарагийг “Номын баяр” болгон тэмдэглэх зарлиг гаргасан.   Өнгөрсөн жил номын баярыг Д.Сүхбаатарын талбай дээр тэмдэглэн өнгөрүүлж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн биеэр оролцон сурагчидтай ном солилцож байсан. Тэгвэл энэ жил номын баярыг “Номын аялалд гарцгаая” уриан дор тэмдэглэж байна.Баярын хүрээнд өнөөдөр болон маргааш Үндэсний номын сан, Хүүхдийн номын ордон, болон “Улаанбаатар бизнес хөгжлийн төв”-д сонирхолтой үйл ажиллагаа зохион байгуулах юм.   Энэ үеэр Үндэсний төв номын сангийн “Үнэт ховор номын музей”-тэй танилцаж, “Болор цом”-ын эзэн зохиолч яруу найрагчидтай уулзана. Мөн ховор номын дуудлага худалдаанд оролцож, номын үзэсгэлэн, хүүхэлдэйн жүжиг, зохиолын дүрийн тоглолт үзэх боломжтой гэнэ. Б.Буд  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ