Эрүүл мэндийн сайд ХСҮТ-д ажиллалаа

img

  Эрүүл мэндийн сайд Н.Удвал өчигдөр  Хавдар судлалын үндэсний төвийн ажил байдалтай нь танилцав. Уулзалтын эхэнд ХСҮТ-ийн захирал Л.Төмөрбаатар өөрийн төвийн үйл ажиллагааны өнөөгийн байдлыг Сайд болон албаны хүмүүст танилцууллаа. Тэрээр хэлэхдээ, улсын хэмжээнд элэг, ходоод, улаан хоолой, уушги, умайн хүзүү, хөхний хорт хавдар зонхилон тохиолдож байгаа бөгөөд  2012 онд 11061 хүн хорт хавдрын хяналтад орсон бөгөөд тэдний 4544 хүн нь шинээр бүртгэгдсэндийг хэллээ.   Түүнчлэн бид нийгмийн хариуцлагаа ухамсарлан ажиллаж байдаг байгууллагуудтай хамтран үйл ажиллагаа явуулдаг. Тухайлбал, сүүлийн гурван жилд “Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг зохион байгуулж гурав дахь шатлалын тусламж үйлчилгээг үзүүлэхээс гадна олон нийтэд чиглэсэн мэдээлэл, сурталчилгааны ажилд анхаарч хорт хавдраас урьдчилан сэргийлэх аргын талаар зааж зөвлөдөг. Цаашдаа энэ чиглэлийн ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулж байя гэсэн саналыг ард иргэд, орон нутгийн удирдлагуудын зүгээс өгч байгааг харгалзан бидний зүгээс иймэрхүү ажлыг төсөвт тодорхой хэмжээнд суулгавал гэсэн санал байна.   Мөн манай нэг онцлог бол хавдрын нарийн мэргжлийн тусламж үйлчилгээг үзүүлэхээс гадна орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад хорт хавдрын нарийн мэргэжлийн чиглэлээр мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажилладаг. Энэ нь зөвхөн ХСҮТ-ийн чадавх бэхжихээс гадна орон нутгийн эмнэлгийн байгууллагуудын хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эмчлэх чадавх дээшлэх ёстой. Энэнд бид бодлогоо тодорхой хэмжээнд чиглүүлж ажилладаг. Судалгаа хийсэн. Орон нутгийн түвшинд оношилгооны чадавх давхар сайжрах ёстой. Тэгж байж бид хорт хавдрыг эрт үед нь барьж, эмчлэх юм.   Тэрээр цааш нь тус төвийн шийдвэрлэх асуудлуудыг Сайдад дуулгасан юм. Оношилгоо, эмчилгээний чадамж, хүртээмжийг сайжруулах ажлын хүрээнд дүрслэл, эд зүй, лабораторийн оношилгооны чиглэлээр илүү түлхүү хөгжүүлэх. Эмчилгээний хувьд дурангийн, эрхтэн хадгалах, нөхөн сэргээх мэс засал, элэгний мэс заслыг хөгжүүлэх, туяа эмчилгээний зайн шарлагын аппаратаар хангах, химийн эмчилгээний нэр төрлийг олшруулах хэрэгтэй байна. Үндэсний хэмжээнд шийдвэрлэх нэгэн асуудал бол эрүүл мэндийн болон эрүүл мэндийн даатгалын тухай хуулинд хавдрын зарим төрлийн үйлчилгээг даатгалаас санхүүждэг болгох, хавдрын эм, эмнэлгийн хэрэгслийн төсвийг бодит хэрэгцээг хангахуйц хэмжээнд олгох, хорт хавдраас сэргийлэх, хянах дараагийн дэд хөтөлбөрийг боловсруулж, батлах, хэрэгжүүлэх шаардлагатай байгааг хэллээ.   Танилцуулга хийсний дараа Сайд мэс засал, туяа эмчилгээний тасгуудаар явж хэвтэн эмчлүүлэгчидтэй уулзсан юм. Мөн уулзалтын үеэр хөнгөвчлөх эмчилгээ судлалын төрөлжсөн мэргэжлээр мэргэшүүлэх сургалт өнөөдөр дуусч байгааг танилцуулсан юм. Энэхүү сургалт нь хөнгөвчлөх судлалаар төрөлжсөн нарийн мэргэжлээр аймаг, дүүргийн эмч, сувилагч нарыг мэргэшүүлэх улмаар аймаг, дүүргийн түвшинд хөнгөвчлөх тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилготой аж. Тус сургалтад 21 аймаг, 9 дүүргийн 30 эмч зургаан сарын хугацаатай, 14 аймаг, 3 дүүргийн 17 сувилагч хамрагдаж гурван сарын хугацаатай суралцаж шалгалт өгөн амжилттай төгсчээ. Төгсөгчдийн зүгээс ХСҮТ-д хоёр эвхэгддэг орыг бэлэглэсэн юм. Сургалтын хугацаанд орон нутгийн нэг эмч, хоёр сувилагч Австрали улсын Аделейд хотын Өмнөд Австралийн хөнгөвчлөх тусламж үйлчилгээний эмнэлэгт 14 хоногийн дадлага сургалтад хамрагдсан байна.   Уулзалтын төгсгөлд Сайд тус төвийн эмч, ажилчдын төлөөлөлтэй уулзаж Засгийн газраас эрүүл мэндийн салбарт авч хэрэгжүүлж буй бодлого хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар танилцуулж эмч ажилчдын саналыг сонслоо. Сайд тус төвийн хамт олон сайн ажиллаж байна гэдгийг үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн байдлаас харлаа. Сүүлийн жилүүдэд хавдрын өвчлөл эрс нэмэгдэж үйлчлүүлэгчдийн тоо өссөн хэдий ч орны тоо, орон тоо, цалин хөлс, бусад урсгал зардал нэмэгдэхгүй байна. Энэ асар их өвчлөл, хүндрэлтэй тохиолдлуудыг өөрсдийн бололцоогоор үүрч явааг бид ойлгож байгаа. Бид бодлогын хүрээнд химийн эмчилгээг орон нутагт хийх, мөн туяа эмчилгээний аппаратыг худалдан авахад шат дамжлага их гардаг, хугацаа алддаг тул Засгийн газрын хуралдаанаар оруулж шууд гэрээ байгуулах замаар хангадаг болгохоор ажиллаж байна. Өргөтгөлийн барилгын шавыг 2010 онд тавьсан. 2012 онд ашиглалтад орох байсан хэдий ч ороогүй. Эрүүл мэндийн сайдын багцаас гаргасан ийм асуудалтай 20 барилга байгаа. Бид холбогдох хүмүүстэй нь уулзаж шийдвэрлүүлэхээр ажиллаж байна. Ийнхүү Сайд ХСҮТ төвд тулгамдаж буй асуудлуудыг нь шийдвэрлэх тал дээр анхаарна гэдгээ хэлж уулзалт өндөрлөлөө. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

sanal tavigch:
Баруун нүдний эмч, зүүн хөлний эмч болтлоо эрүүл мэндийн салбарын эмч нар нарийссан гэж үү? 3-р шатлалын эмнэлэг болгон дээр өөрсдөө хавдрын тасаг, туяа шарлагын аппарат, гэмтлийн тасаг, төрөх тасаг гэх мэт нарийссан мэргэжлийн багтай болох хэрэгтэй байна. Яагаад гэвэл жишээ нь, гэмтлийн эмнэлгээс зайдуу гэртээ хүн гэмтэл бэртэл авбал заавал ГСКТЭ-д үзүүлж эмчилгээ хийлгэх шаардлага гардаг. Хэрэв тэр хүнд гэрт нь ойр өөрийнхөө дүүргийн эмнэлэгт гэмтлийн эмнэлгээс үзүүлэх бүх эмчилгээг авбал хичнээн амар байх вэ? Монголчууд ХСҮТ-ийн эмч нарын л илрүүлж чаддаг тийм төрлийн хавдрын өвчинтэй болжээ. Бусад эмнэлэг тэр хавдрыг илрүүлэхэд тохирсон оношлуургүй, эсвэл тэр илрүүлэх шинжилгээг зөвхөн хавдрын эмнэлэг дээр хийдэг байх жишээтэй. Миний ээжийг СБД-НЭ -ийн дотрын тасгийн эмч Э. өвчний оношийг олохгүй бүх төрлийн хавдрын шинжилгээ хийлгэ гэж шаардан "хавдаргүй" гэсэн шинжилгээний хариуг 3 хоногийн дараа нь аваад цаашид үзүүлэх шаардлагай эмчилгээг буруу хийснээс 9 хоногийн дараа ээж минь хорвоогийн мөнх бусыг үзсэн. Уг нь тус эмнэлэг дээр хавдрын өвчний талаар эмч нар нь зөвлөгөө авдаг эмчтэй байсан бол . . . байгууллага бүр хавдрыг илрүүлдэг тодорхой төрлийн шаардлагатай бэлдмэл зэрэгтэй баймаар. Тэгж байхад ХСҮТ-ийн эмч нар хөдөө орон нутгаар хавдартай хүмүүсийг хайгаад л яваад байгаад ямар ч логик алга.Тэр хавдартай хүн гэдэг чинь заавал хөдөө амьдардаг хүмүүст ч байдаг өвчин биш санагдана. Тийм л их хүний хавдрын тохиолдлыг эрт илрүүлэх сонирхол байгаа юм бол Улаанбаатар хотын бүх дүүрэг тус бүрийн тодорхой хорооноос сонголт хийж байгаад 35-58 насны бүх хүмүүсийг хамруулбал яасан юм бэ? Хот хөдөөгийн эмнэлгийн байгуулагынхан нь хүртэл урьдчилан сэргийлэх үзлэгээр ирж буй ХСҮТ-ийн эмч нарыг бурхны элч мэт хүлээн авч сүйд болдгоо болимоор юм. Тэд нар манайд ирж ажилласнаар нийт тэдэн шинэ ториолдол илрүүллээ ч гэх шиг. Өөрсдийнхөө түвшинд хавдрыг илрүүлэх арга хэмжээ болон шинжилгээгээ хийж сурахын тулд хот хөдөөгийнх гэлтгүй эмч нараа хичээмээр байна. ХСҮТ-хэн хөдөөгөөр явснаар хавдрын эрт илрүүлэлт багахан хэмжээгээр л нэмэгдэж байгаа гэсэн статистик тоо чинь байна. Эмнэлэг болгонд хувийн, улсын гэж ялгалгүй хүмүүс анх очихдоо маш их горьдлого тээж, миний бие сайжрах болов уу? би хавдартай юм болов уу? гэсэн айдастай байдаг. Гэтэл манай улсын эмнэлгүүд ХСҮТ-с бусад нь тухайн хүнийг хавдартай гэдгийг оношилж чадахаа больтлоо доройтсон байна. Эмнэлгүүдээ улам нарийсгаж тус тусд нь жижиг байшинд биш бүгдээс нь тодорхой хэмжээтэйгээр нэг дор нь төвлөрүүлээчээ Удвал аа
2013-09-22
mongol:
saidaa ta ajlaa sain hiil dee zge l haaya neg tend orloo, end ochloo l geh yum tsaana chi eruul mendiin salbart yamar ih aldaa dutagdal hunii ami nas hohirch bnaa ene salbar chin avilgaar duurcheed bna shuu dee mungugui yaduutai ni haritahgui zaaval gart ni heden tsaas atguulj bj ami nasaa daatgaj bna shdee arai dendej bna. er ni chadvarguig ni zailuulah heregtei urhiin emch nar bol buur chadvar bhgui nuguu l bichdeg emee, nuguu l heldeg ugee odoo bolimoor yum bid chini yamar zuund amidar ch bgaa bilee negiig tungaaj bodoh tsag ali turuun blson baimaar yum
2013-09-21