Рубик шооны нээлттэй тэмцээн эхэллээ

img

  Монголын оюун ухааны академийн хамт олон “Монгол-2013” рубик шооны нээлттэй тэмцээнийг анх удаагаа Чингис хаан зочид буудлын зааланд зохион байгуулж байна. Тус тэмцээн нийт долоон төрлөөр явагдах бөгөөд нийт 80 тамирчин өрсөлдөж байгаа юм. Тэмцээнийг Монголын оюун ухааны академийн ерөнхийлөгч Х.Хатанбаатар, Дэлхийн шооны холбоог үүсгэн байгуулагч Рон Ван Брухем нар удирдан явуулах юм. Тэмцээний нээлт 10:00 цагт эхэлсэн бөгөөд эхний төрөл 5x5x5-д оролцогчид өрсөлдөнө. Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ