Элчин сайд нарыг томилуулахаар зөвшилцөх саналаа өргөн барив

img

Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийн дагуу Монгол Улсаас зарим улсад суугаа Элчин сайд нарыг эгүүлэн татах, зарим хүнийг Элчин сайдаар томилуулахаар Улсын Их Хуралтай зөвшилцөх саналыг Ерөнхийлөгчийн зөвлөх П.Цагаан Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэлд өнөөдөр өргөн мэдүүлэв. Ерөнхийлөгч хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Р.Жигжид, Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд В.Ганболд, Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Гансүх, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Батбаатар, Бүгд Найрамдах Куба Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Я.Долгоржав нарыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар С.Хүрэлбаатар, Бүгд Найрамдах Энэтхэг улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар С.Баяраа, Бүгд Найрамдах Сингапур Улсад суурх Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Б.Дэлгэрмаа, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Т.Жанабазар, Бүгд Найрамдах Куба Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар О.Даваасамбуу нарыг томилуулах саналаа Улсын Их Хуралтай зөвшилцөхөөр ирүүлсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

20:
Хүмүүсээ Ашигт малтмалын хуулинд 34 хувь гэдэг заалтыг анх санаачилсан хүнийг олж өгвөл 1000 долларын шагналтай шүүү...
2012-05-11
Бяцхан, ядуу Куба, Лаост дэмий зардал үрж ЭСЯ байлгах хэрэггүй. Хаах хэрэгтэй. Кубын оронд нь Бразил эсвэл Мексикт, харин Лаосын оронд Малйази эсвэл 200 сая хүн амтай Индонезид элчингээ байгуулах хэрэгтэй
2011-11-25