
Хэрэглэгчдийг чанар, аюулгүйн баталгаатай бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хангах, худалдааны хөгжилд тус дөхөм үзүүлэх, аж ахуйн нэгжүүдийг зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор жил бүр аймгийн “Брэнд болон Шилдэг бүтээгдэхүүн” шалгаруулалтыг явуулдаг билээ. Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагаас шалгарсан бүтээгдэхүүн, үйлчилгээнд “Дархан брэнд бүтээгдэхүүн-2011”, “Дархан Шилдэг бүтээгдэхүүн-2011”, “Шилдэг үйлчилгээтэй байгууллага-2011” логог хэрэглүүлэхээр болоод байна.
Энэхүү логог хэрэгслэснээр таны бүтээгдэхүүн, үйлчилгээ чанартай, найдвартай байхаас гадна хэрэглэгчийн итгэх итгэлийг нэмэгдүүлэх, зөв сонголт хийхэд туслах, хуурамч бүтээгдэхүүнээс хэрэглэгчийг хамгаалах, хэрэглэгчдийн шаардлагыг сэтгэл ханамжийн өндөр түвшинд хангах, мөн түүнчлэн өөрсдийн ажлын үр дүнгээ өөдрөгөөр харах утгыг илэрхийлэх билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ