Тагнуулын төв газар томоохон хохирол амслаа

img

АНУ-ын Тагнуулын төв газрын үйл ажиллагааны Ойрхи дорнод руу чиглэсэн албадуудын нууц сүлжээ илчлэгдэж томоохон хохирол амссан талаар сүүлийн үед дэлхий даяар хэвлэлүүд шуугиж байна. Энэ оны эхээр ТТГ болон Израйлийн Моссадын Ливан, Иран, Сири, Кувейт, Йордан, Палестин, Ирак, Йемен зэрэг Ойрхи Дорнодын улсуудад идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг тагнуулын сүлжээг илрүүлэн мөрөөр нь орсон тухай Иран улсаас мэдээлж байсан юм. Харин энэхүү сүлжээний мөрөөр хөөцөлдсөн Ираны тагнуулын албад одоо л ажлаа тайлагнаж байгаа аж. Үүнийг Пентагон ч хүлээн зөвшөөрч байна. Хэдхэн хоногийн өмнө Ливан улсын нийслэл Бейрут хотноо Хезболлах бүлэглэлийнхэн ТТГ-ын хэд хэдэн тагнуулчдыг баривчилсан тухайгаа зарласнаар дээрх мэдээлэл ажил хэрэг болж эхэлсэн гэж болно. Тэгвэл өчигдрөөс эхлэн Иран улсын сөрөг тагнуулын алба Америкийн ТТГ-ын 12 тагнуулчийг илрүүлэн баривчилсан тухай мэдээлж эхэлжээ. Үүнийг Ираны хэвлэлүүд бичиж эхэлснээр дэлхий даяар шуугиж байгаа. Одоогоор Пентагон болон Ираны засгийн газраас албан ёсны мэдэгдэл гаргаагүй ч босоогүй овоон дээр шаазгай суухгүйн үлгэрээр тагнуулчид баригсан нь үнэн болох нь олон эх сурвалжаар батлагдаж байна. Өрнөдийн хэвлэлүүдэд энэ тухай ид шуугиж эхэллээ. Тэдний бичиж буйгаар бол Ливанд баригдсан америкийн тагнуулчид ч Ираны сөрөг тагнуулын албаны мэдээллийн дагуу Хезболлахын дайчдад баригдсан гэнэ. Бейрутын төвд байрлах “Pizza hut” хэмээх түргэн хоолны газар ТТГ-ын туршуулууд болон ливан дахь америкийн мэдээлэгч нарын уулзалтын төв байр байжээ. Энэ тухай Ираны сөрөг тагнуулын газрын гарт орсон нууц мэдээллүүдэд дурдагдсан тул эртнээс тус хоолны газрыг тандаж байжээ. Ливанд илэрч Хезболлахын гарт орсон тагнуулчдынхаа тоог Пентагон тэд эд гэж хэлээгүй ч ийм зүйл болсон гэдгийг албан ёсоор баталсан. Харин өнөөдөр Иранд болсон хүндхэн хохирлын талаар мэдээлэл хийнэ хэмээн олон улсын ажиглагчид таамаглаж байна. Баттай бус эх сурвалжаар Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмединижад улсынхаа төв телевизээр тагнуулын газрынхаа үйл ажиллагааг бахархсан мэдэгдэл хийж Пентагоныг тавлах гэнэ. Ираны парламентын гишүүн Парвиз Сорури өчигдөр хэвлэлийнхэнд хандан энэ талаар мэдээлэл өгчээ. Тэрбээр 12-ын зэрэг АНУ-ын ТТГ-ын ажилтнуудыг баривчилсан ба тэд Ираны цөмийн хөтөлбөр болон батлан хамгаалах салбар, тусгай байгууламжууд, иргэний болон цэргийн обьектууд, нефть, хийн хоолой, цахим сүлжээ зэрэг бүх л салбарт мэдээлэл цуглуулж шаардлагатай бол хорлон сүйтгэх ажиллагаа хийхэр бэлдэж байсан хэмээжээ. Ажиглагчдын үзэж буйгаар тэдгээр баригдсан тагнуулуудын хувь заяа тун бүрхэг. Шариатын хуулийн дагуу өчиггүй цаазын ял. Ямар ч яриа хэлцэл байхгүй. Одоо ч тэдгээр тагнуулууд хэзээний мааниа уншуулчихсан байж мэдэх талаар ажиглагчид таамаглажээ. Энэ нь ч үнэний ортой. Ираны хилийг Иракийн талаас санамсаргүйгээр зөрчсөн хэмээх хоёр аялагч залууг тус улсын хуулийн байгууллага хил зөрчиж тагнуул хийх гэлээ хэмээн цаазын ял оноож хоёр жил гаруй шоронд хорьсон билээ. Эцэст нь Вашингтон нэлээдгүй яриа хэлцэл хийж байж тэднийг ихээхэн хэмжээний хөлс төлж суллуулж амжсан. Үүнийхээ дараа саяхнаас эхлээд л цөмийн хөтөлбөрийг нь зогсоохын тулд АНУ, Их Британи улсууд Израйлийн идэвхитэй оролцоотойгоор цэргийн ажиллагааг Ираны эсрэг хийх тухай шуугиан дэгдсэн. Нөхцөл байдал ийм байгаа үед үнэхээр тагнуулын сүлжээ илэрч бөөнөөрөө баривчлагдсан тэдгээр ажилтнуудын хувь заяа тун ч бүрхэг болох нь тодорхой. Иран ч сануулга өгөх зорилгоор хатуу хандах болно. Хэвлэлүүдэд бас нэгэн дээрхээс арай зөрүүтэй мэдээлэл гарч байгаа нь Ираны засгийн газрын санхүүжилтийг хүлээн авдаг Хезболлахын гарт орсон тагнуулчид элдэв янзын эрүү шүүлтийг тэсэлгүйгээр Иран дахь Америкийн тагнуулчдын талаархи мэдээлэл өгсөн гэх. Тиймээс л Ливанд ТТГ-ын ажилтнууд баригдсанаас хоёрхон хоногийн дараа дуугаа авалцан Иранд 12 тагнуулч баригдсан дуулиан дэгдсэн байж болзошгүй гэнэ. Мөн тэдгээр тагнуулын ажилтнууд нь Тегеранд дипломат салбартай цөөн хэдэн улс, жишээ нь Турк, Малайз, Арабын хэд хэдэн улсын дипломат төлөөлөгчдийн газрын ажилтнууд байх өндөр магадлалтай талаар албаны бус эх сурвалжууд мэдээлсэн гэнэ. Бас нэгэн сүүлд гарсан мэдээлэл байгаа нь Ливанд 20, Иранд 12 тооны баригдсан тагнуулуудаа аврах ажиллагаанд ТТГ болон Пентагон нэн даруй орсон гэх. Энэ нь ч аргагүй. Цаашлаад ТТГ дэлхийн өнцөг булан бүрт эрх ашгийн зөрчилтэй улсууд дахь тагнуулын үйл ажиллагаандаа асар том хохирол амсаж болно. Huffington Post дээр бичсэнээр магадгүй энэ нь дэлхийн хоёрдугаар дайнаас хойш ТТГ-ын амссан хамгийн тмо хохирол болох гэнэ. Америкчууд цэргийн тусгай ажиллагаа явуулж ажилтнуудаа аврах уу, аль эсхүл дипломат шугамаар яриа хэлэлцээ хийх үү гэдэг одоо хамгийн сонирхолтой. Үндсэндээ энэ асуудлыг яаж шийдэх вэ гэдэг. Уламжлал болсон аргаар ажилтнуудаа золиослохуу, эсхүл хүчээр суллаж авах уу. Өнөө маргаашийн дотор Пентагон яаралтай мэдээлэл хийх нь дамжиггүй. Бүр хэний ч тооцоолоогүйгээр энэ нь америкчуудын тусгай бодлогын дагуу явагдаж буй ажиллагаа ч байж мэдэх талаар Оросын ойрхи дорнод судлалаар мэргэшсэн ажиглагч Анатолий Крипатын бичсэн байна. Түүний таамаглалаар бол энэ нь дайснуудаа өгөөшинд оруулж буй том урхи гэнэ. Магадгүй үүнээс дамжин илүү том асуудалтай зууралдахаа Пентагон мэдэж байгаа нь дамжиггүй аж. О.Нар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

xuna:
xarin tiimee. mongolchuudaa xazaruudiig oruulj boloxgui shuu. suuld yag ed nartai adilxan bolno
2013-05-03
Uguush:
Ene bol USA-iin uguush shuu dee. Tedniigee sullahiin tuld huch heregleh ch yumuu. neg tiim taktic bhaadaa.Yuunaas ene olon tagnuulchid barigdah vee dee
2012-06-22
Boy that relaly helps me the heck out.
2012-01-01
I much prefer informative articles like this to that high brow ltietrarue.
2011-12-31
Knckoed my socks off with knowledge!
2011-12-30
2000 оны цэмбэгэр carina зарна.2011 оны 5-р сард орж ирсэн. 99328644
2011-11-26
2000 оны цэмбэгэр carina зарна.2011 оны 5-р сард орж ирсэн. 99328644
2011-11-26
ene bol USA-giin olon ulsad oorsdiinhoo ner hundiig zooloruulj anhaarliin tuvuus garah gesen arga . uchir n 2 jiliin omno OHU-giin 11 tagnuulchiig barij OHU-g nudnii bulai bolgoj baisan ternees hoish orosuud USA-g uzehee baij tedniig delhii dayaraa tagnuuliin hamgiin shildeg suljeetei gej hardah bolson buur Oros-n tagnuuliig ilchilj bn geed boddoo hun bur gaihana. odoo ch ongorond ch hun bur OHU bol delhiin hamgiin shildeg tagnuuliin suljeetei gj boddog harin ter oron zaig genet USA ezleed orood irsen , harin USA-giin odooo uildel n anhaarliiin tuvuus garah gesen 1 arga l yum Iran irak buun dain samuun avilgal heel hahuul bolson ulsad yamarch jujeg tavij bolno shdee
2011-11-26
Iranuud bolon kazakuudiig nuxchin daraya.
2011-11-26
Boy that relaly helps me the heck out.
I much prefer informative articles like this to that high brow ltietrarue.
Irand suuliin heden jild 2 ch tomoohon tsumiin fizikch erdemtediig honooson tehleer ul mor ih uldsen baigaa tegeed l barigdjee.
2011-11-25
mongoliin kazakuud suuliin uyed ih tomorood baigaa shuu oluulaa niilej mongol hun amitan zodoj bariad muu sain kazakuud mongol avgai avj ene ter bayn ulgii chin kazakstanii neg muj boltson ene ter gj tomorson gesen
2011-11-25
xuna:
xarin tiimee. mongolchuudaa xazaruudiig oruulj boloxgui shuu. suuld yag ed nartai adilxan bolno
ЭНЭ БАРИГДСАН ХҮМҮҮС АМЕРИКИЙН ЗАСГИЙН ГАЗАР ХУДАЛДАГДСАН ЛАЛЫН ШАШИНТНУУД Л БАЙГАА ШҮҮ ДЭЭ.ТЭРНЭЭС ЖИНХЭНЭ АМЕРИК ХҮМҮҮС ГЭЖ ОЙЛГОХ ХЭРЭГГҮЙ .ҮҮГЭЭР БАМБАЙ ХИЙЖ ДАЙН ЭХЛЭЖ МАГАДГҮЙ .АМЕРИК АНГЛИ ЯЛАХ БҮХ ТАЛЫН БОЛОМЖ БОЛОЛЦООТОЙ УЛС.
2011-11-25
Дайнд аливаа 2 талыг сайн муугаар дэмжих дэмжихгүй гэсэн хандлага хоцрогдсон Учир нь дэлхийн 4р дайн гэж байхгүй Арьсан нөмрөгтэй чулуун чавхтай сармагчиндаа буцаж очно
2011-11-25
энэ зарим гарууд лалар лалуудыг өмөөрөөд л нэг их бичих юм. та нарын тэр өмөөрөөд байгаа лал-арууд чинь та нарыг ер нь Монголчуудыг нохойны дайтай ч тоож үздэггүй юм шүү дээ. Европт бол Монголчуудыг энэ лаларууд олоуулаа нийлж зоддог.
2011-11-25
zarim hymyysiig ni ch helmegdyylj baigaa bhaa hyn yaraglahaar ooriin erhgyi hiigeegyi hergee hyleej gem zemgyi hymyysiig tataj unagadag bizdee bid tiim zyiliig sain medne Muusain laluud yaragchinguud shariatiin huuli gedegt ni tagnuul hiih gesen yg baih ch ygyi muusain laluud
2011-11-25
aa syr sh dee zygeer
2011-11-25
Fuck USA
2011-11-25
USa tangnuulchid mya ym bna aa
2011-11-25
Энэ АНУ гэж ёстой жинхэнэ алуурчид юм даа тэд албаар Тагнуулчидаа баригдуулаад одоо тэднийгээ аварах гэж байна гэж дайн хийхнэ л дээ ийм л луйварчид байгаа юм даа
2011-11-25
aa syr sh dee zygeer