Инээдмийн эротик кино удахгүй нээлтээ хийнэ

img

  “Муушгийг заавал таван гар тоглох албагүй” гэсэн сонихролтой нэртэй кино удахгүй дэлгэцнээ гарах гэж байна. Муушгийг заавал таван гар тоглох албагүй л байхгүй  юу гэснээс үүдэн аливаа зүйлийг хэр хэмжээг хэтрүүлвэл юу болох ямархуу үр дүнд хүрэхийг уг кино харуулна. Гэхдээ айдас хүйдэстэйгээр бус инээдмийн эротик төрлөөр харуулжээ.   Киноны гол дүрд жүжигчин Чапигаас гадна залуу жүжигчин П.Шүүдэрцэцэг нарын жүжигчид тоглосон байна. Уг киноны зохиолыг монголын кино урлагийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Г.Бадамрагчаа бичиж, найруулсан бөгөөд “Хас чандмант” уран бүтээлийн нэгдлийн захирал Н.Батболд ерөнхий продьюсераар хамтран ажиллажээ.   Өнөөгийн нийгмийн тулгамдсан асуудал, хүний амьдралын эрээн бараан элдэв явдлыг чинжүүтэй инээд, халуухан явдалтай хоршуулан үзүүлсэн уг киноны нээлт энэ баасан гараг буюу 27-нд болох юм байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ