Аймгуудын спортын газрын мэргэжилтнүүд сургалтад хамрагдаж байна

img

  Дэлхийн аялал жуулчлалын өдөр энэ сарын 27-нд буюу ирэх баасан гарагт тохионо. Үүний хүрээнд манай улсын ССАЖЯамнаас санаачлан “Явган аяллын чиг тогтоох, зам дагуух тохижилт” сэдэвт хоёр өдрийн сургалт өнөөдөр Спортын төв ордны хурлын зааланд эхэллээ.   Тус сургалт нь хөдөө орон нутгийн аялал жуулчлалын мэргэжилтнүүдэд явган аяллын орчинг сайжруулах, тохижуулах талаар зөвөлгөө мэдээлэл өгөх,  нийтийн биеийн тамирын спортын төрлүүдээс хичээллэхэд хамгийн тохиромжтой нь явган аялал болохыг олон нийтэд тэдгээр мэргэжилтнээр дамжуулан хүргэх зорилготой аж.   Энэхүү сургалтад 21 аймгийн спортын газрын мэргэжилтнүүд хамрагдаж байгаа бөгөөд эхний өдрийн хичээл спортын хичээлүүдийн лекцэд сууж онолын мэдлэг олж авах бол маргааш Богд хаан уулын Зайсан-Тэнгэр хадны чиглэлд хийсэн тохижуулалтын ажилтай танилцаж явган аялал хийх юм. Мөн ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл сургалтад оролцож буй мэргэжилтнүүдтэй Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнд уулзалт хийнэ. Б.Буд  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ