Шүүгчид эргүүл хийв
Монгол Улсын Засгийн Газрын 2011 оны 52-р тогтоолоор батлагдсан “Олон нийт-Цагдаагийн хамтын ажиллагаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд байгууллага, аж ахуйн нэгжийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журмыг сахиулах нийтийн эргүүлд гаргах хуваарийг Хөвсгөл аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс баталсан юм.
Уг хуваарийн дагуу Хөвсгөл аймгийн шүүхээс таван хүний бүрэлдэхүүнтэй эргүүлийн баг өнөөдөр буюу өнгөрөгч долоо хоногт 19-21 цагийн хооронд нийтийн эргүүлд гарсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ