Г.Бадамрагчаа: Хамгийн тэнэг хүнийг олж газрын дарга болгож байдаг, гайхалтай

img

Зарим тохиолдолд Монголын төр иргэнийг хэтэрхий залхаадаг. Том, жижиг гэхгүй асуудлыг ёс мэт нэг засгаас нөгөөд уламжлан үлдээдэг ч шийдэл нь хэтэрхий хойрго. Ийм асуудлын нэг бол Модун хааны тухай кино. Ё.Отгонбаяр сайдын үед зарлагдсан тендерт ялж, кино хийх 220 сая төгрөгийн эрх авсан ч уг асуудал шийдэлгүй байсаар нэр нь ч, сайд нь ч өөрчлөгдсөн яамны нүүр үзсэн. Гэтэл шийдэлгүй байгаад барахгүй бүр тендер нь цуцлагдсан байна. Тэгвэл төрийн залгамж халааг хэн алдагдуулав. Энэ асуудлаар кино найруулагч Г.Бадамрагчаатай ярилцлаа. 

.

-БСШУЯ-наас зарласан түүхэн киноны тендерт Модун хааны тухай таны кино шалгарч байсныг санаж байна. Харин өнөөдрийг хүртэл кино хийгдэхгүй байгааг олон шалтгаанаар тайлбарладаг. Тендер цуцлагдсан, оронд нь өөр кино хийсэн гэх мэтээр ярьдаг. Бодит үнэнийг таны амнаас сонсохыг хүслээ.

-Миний ярихыг хүсч байсан сэдвийн нэг байна. Цаг нь болоогүй бас завгүйгээс болоод энэ асуудлыг гаргаж чадахгүй байсан. Энэ сэдвийг хөндөж байгаад баяртай байна. Модун кино төслийг таван жилийн өмнөөс хөөцөлдөж байна. Энэ төслийг гүйцэтгэх гэж нэлээд гүйлээ. Тодорхой тооны бизнесменүүд ч дэмжсэн. Төр засгаас дэмжлэг хэрэгтэй байсан учраас хүсэлт гаргаж, 2-3 жил хөөцөлдсөн ч үр дүнд хүрээгүй. Кино зохиолыг нь Оскарын шагналт, Азербайжаны нэрт кино зохиолч Рустам Ибрагимбековтой би өөрөө хамтран бичиж, төслийг нь Туркийн продюсеруудтай хамтарч хийгээд бүх зүйлээ бэлэн болгосон. Тэгж байтал яамнаас түүхэн киноны уралдаан зарлагдсан. Энэ бол цэвэр “Ану хатан”-д зориулагдаж зарлагдсан тендер гэсэн хардлага уран бүтээлчдийн дунд байсан. “Ороод хэрэггүй, наадах чинь эзэнтэй гэж” надад сануулж байсан ч тохиолдол бий. Тендерийн материал дээр нь урьд өмнө нь Монголын кино урлаг, дэлгэцэнд тусгагдаж байгаагүй түүхэн хувь хүнийг харуулсан гэж бичсэн байсан. Энэ үүднээсээ манай кинотой яг тохирч байсан учраас бүх зүйлээ нэгтгээд яаманд өгсөн. Материалаа яаманд өгдөг өдөр намайг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдүүлж, баривчилсан. Намайг Ганц худагт гурван сар сууж байх хооронд яамны тендерт манай кино шалгарсан байсан. Би мэдээгүй байсан л даа. “Яамны тендерт чиний кино ялсан, 220 сая төгрөг өгнө гэсэн” гэж манай найзууд надад хэлсэн. Тэгээд гарангуутаа би БСШУЯ-ны мэргэжилтэн Баянзултай очиж уулзан, манай кино ялсан байна, төсөв мөнгийг яаж олж авах уу гэж асуухад “Яам салж байна. Боловсрол, соёлын яам тусдаа болж байгаа. Нүүдэл суудал болж байгаа үед шийдэгдэхгүй” гэсэн тайлбарыг өгсөн. Ингээд би хүлээсэн. Тэгээд газрын дарга томилогдонгуут нь Оргил даргатай очиж уулзаад асуудлаа хэлтэл “бидний ажил цэгцрээгүй байна, түр хүлээж бай” гэсэн. Өмнөх сайдынх нь тушаал гарчихсан байсан. Тэгээд би 14 хоног хүлээгээд хоёр, гурван удаа яаманд хандсан ч болоогүй учраас би өөрөө Оюунгэрэл сайдын өрөөний үүдэнд сахиж сууж байгаад уулзсан. Ийм асуудлаар явж байна гээд бүх зүйлээ танилцуулахад сайд дэмжинэ, тусална гэж уриалгахан хүлээж авсан. Үүний дараа мөн л хэсэг чимээгүй болсон. Тэгэхээр нь би дахиад сайдтай очиж уулзтал газрын дарга Оргилыг дуудаж, жүжигчин Дорждагва бид дөрөв урд урдаасаа харж сууж байгаад асуудал юу болж байгааг асуутал Оргил “чи гэмт хэрэгт холбогдсон биз дээ. Тийм учраас наадахыг чинь шийдэхгүй” гэсэн. Харин сайд ойрын хугацаанд шийдвэрлэх үүрэг чиглэл өгсөн. Тэгээд 14 хоногийн дараа дахиад очтол “танай тендерийг хүчингүй болгосон” гэж хэлсэн.

.

-Ямар шалтгаанаар хүчингүй болгосон юм бол?

-Ямар ч тайлбар өгөөгүй. Манай киноны зургийн даргаар ажиллах байсан Дорждагва ах албан ёсны хариугаа өг гэж хөөцөлдөж явсаар нэг хуудас цаас авсан. Түүн дээр нь үүнийг үндэслэв гэсэн ямар ч тайлбар байхгүй. Зүгээр л тэр тоот тушаалыг, энэ тендерийг хүчингүй болголоо гэсэн үгтэй албан бичиг өгсөн. Тэгэхээр нь би Оргил даргатай уулзтал “наад тендер чинь хууль бусаар явагдсан. 30 сая төгрөгнөөс дээш өртөгтэй тендерт комисс байгуулагдах ёстой. Тэгээд ч наадах чинь тендер биш уралдаант шалгаруулалт байсан” гэж хэлсэн. Тендерийг монголоор уралдаант шалгаруулалт гэдэг юм биш үү гэж би асуусан. Надад ажил их байсан учраас цаг нь ирэхээр учир нь олдоно биз гээд орхисон. Оргил дарга надад тайлбарлахдаа “он гаргаад бид түүхэн киноны тендер зарлана. Тэгэхээр материалаа авчирч өг” гэсэн. Тэр тендерийг хүлээгээд сууж байна.

.

-Шинээр тендер зарлах биш яамны захиалгаар түүхэн кино хийгдээд эхэлчихсэн юм биш үү?

-Яамнаас түүхэн кино хийлгэх гээд найруулагч Батмөнхөд 500 саяын захиалга өгсөн гэсэн сураг дуулдсан. Үнэн юм шиг байна лээ. Киноны тогоо жижигхэн юм чинь бие биенийхээ хийж байгаа зүйлийг мэднэ. Миний туслах найруулагчаар явж байгаа хүн тэнд ажиллах боллоо гээд хэлнэ ш дээ. Ийм нэг шударга бус зүйл болоод байна. Яг хэний хатгаасаар ийм зүйл болоод байгааг би ойлгохгүй байна. Цаг нь ирэхээр би энэ асуудлыг гаргаж тавина гэж бодож байгаа.

.

-Тэгэхээр та хууль бус тендерт оролцоод ялчихсан юм уу?

-Энэ асуудлаар би яамны мэргэжилтэн байсан Баянзул дээр очиж “хууль бусаар явагдсан гэж байна, ямар учиртай юм бэ” гэж асуусан. Харин Баянзул надад “Хууль бусаар явагдсан нэг ч зүйл байхгүй. Нарийн яривал Ану хатныг шалгаруулна гэсэн зөндөө хүн байсан. Шалгаруулж байсан хүмүүс яаж ч бодсон Модун хааны тухай кино илүү байна гэж байж шалгаруулсан. Миний ажиллаж байсан хугацаанд ном ёсныхоо дагуу шалгарсан цорын ганц тендер танайх” гэж хэлсэн.

.

-Яг материал өгсөн өдөр таныг баривчилсан нь ямар учиртай юм бол? 

-Мэдэхгүй. Одоо ч оньсого таавар шиг байгаа. Хэн нэг хүний даалгавраар хийгдсэн инээдэмтэй тоглоом болчихоод байна.

.

-Би нэг л сайн ойлгосонгүй. Таныг гэмт хэрэгт холбогдсон, хоригдсон гээд тендерийг хүчингүй болгочихсон юм уу?

-Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдүүлж барьсан ч шүүхээр нотлогдсон зүйл байхгүй. Тэгэхээр намайг гэмт хэрэгтнээр тооцох үндэслэл ч байхгүй. Гэтэл ийм байдлаар надтай харьцаж байгаа байхгүй юу. Тэр хүн ямар хэмжээний боловсролтойгоо л харуулж байгаа юм. Нөгөө талаар би Оргилд ямар муу юм хийснээ санахгүй байна. Хувь хүнийхээ хувьд Оргил надтай онцгүй харьцаад байгаа юм. Би тэр хүнтэй харшлах ямар нэг зүйл хийгээгүй. Миний нэр тавигдаад очсон ямар нэг зүйлийг үгүйсгэх, татгалзах байдал байнга илэрч байгаа. Кино урлагийн зөвлөл байгуулагдаад бүх кино уран бүтээлчдийг төлөөлөн очоод уулзахад ч сонин хандлага гаргадаг. Харин сайд, төрийн нарийн руу асуудал гарсан тохиолдолд ямар ч саадгүй дэмжигддэг. Тэгэхээр газрын даргын суудал дээр суусан тэр нөхөр л хувь хүн Бадамрагчаад нэлээд дургүй юм шиг байна. Ер нь бол ажил хийж чаддаггүй, мэдлэггүй хүмүүс дандаа надад харшилдаг. Яагаад гэвэл би үнэнийг нь хэлчихдэг юм. Монголын киночдоос Оргилоос тэнэг хүн олдохгүй гэдгийг би шударгаар хэлнэ. Хамгийн тэнэг хүнийг олж газрын дарга болгож байдаг, гайхалтай.

.

-Н.Оргил дарга кино урлагийн гал тогооных. Та хоёрын дунд ямар нэг зөрчил байгаа юм биш үү?

-Энэ хүнийг газрын дарга болсны дараагаас л таньдаг болсон. Газрын дарга болсных нь дараа төслөө танилцуулж, анх нүүрийг нь харсан. Киноны хөрөнгө мөнгийг хөөцөлддөг хүмүүс чинь продюсерууд. Хамгийн сүүлд жүжигчин Амбий биднийг Дамбын Хишгээ гэдэг хүн дээр дагуулж очсон. Бидний анхны дэмжигч бас хөрөнгө оруулагч бол Хишигжаргал ах. Өөрөөсөө бараг 100-аад сая төгрөг гаргасан. Энэ төслийн эрх нь Хишигжаргал ах дээр байдаг. Продюсер учраас Хишигжаргал ах хөөцөлдсөн, энэ асуудлаар Оргил руу ярьсан юм билээ. Тэгтэл Оргил над руу “чи намайг Дамбын Хишгээгээр дарамтлуулаа” гэж ярьсан. Тэгэхээр нь би “наад хүн чинь манай киноны продюсер. Чамтай ажлаа ярих нь зөв биз дээ. Юун дарамтлах. Наад хүн чинь тийм юм хийдгээ аль эрт болиод урлагийг ивээн тэтгэдэг шударга бизнесмэн болоод удаж байгаа ш дээ” гэсэн. Бидний дунд өрнөсөн энэ яриа асуудлыг шийдэхгүй байхад бас нөлөөлсөн байх.

.

-Та эцсийн хариуг Н.Оргил даргаас сонссон юм байна. Ц.Оюунгэрэл сайдтай дахиж уулзах боломж гараагүй юу. Уг нь сайд асуудлыг ойрын хугацаанд шийднэ гэж таны нүүрэн дээр хэлсэн юм байна ш дээ?

-Дахиж сайдтай уулзаагүй. Яамтай хамтарч киночдын форумыг зохион байгуулсан. Тэр үед сайд ирсэн ч энэ асуудлаар ярилцаж амжаагүй. Монголын кино урлагийн зөвлөлөөс зохион байгуулж байгаа киночдын форумын үеэр олныхоо эрх ашгийг өмнөө тавихыг зорьсон. Дараа нь өөрийнхөө асуудлыг ярья гэж бодоод өнөөдрийг хүртэл үүнийг дахиж сөхөж тавиагүй байгаа. Надад материал, бичиг баримт нь бүгд бий. Энэ асуудлыг би ярилцана. Бас Батмөнхөөр хийлгэж байгаа захиалгат кино болон Оргилын асуудлаар ШӨХТГ-т хандана гэж бодож байгаа.

.

-Танай киноны бүх зүйл нь бэлэн, зурганд гарах л үлдээд байгаа гэлээ. Бас тодорхой тооны бизнесменүүд дэмжсэн гэж байсан. Танд заавал төрийн дэмжлэг шаардлагатай байна уу?

-Тийм ээ, бүх зүйл нь бэлэн байгаа. Би өөрөө маш олон кино төсөл дээр зэрэг ажилладаг. Ганц төсөл бариад сууж байдаггүй. Манай киноны нийт төсөв нь 12 сая ам.доллар. Турк, Хятад, Энэтхэгээс тодорхой хөрөнгө оруулалт хийх талаар ярилцсан байгаа. Гадаадын улс орнууд хамтрахдаа нөгөө орны дистрибьюшн компанийн баталгааг шаарддаг. Гэтэл манайд дистрибьюшн компани байдаггүй. Тэгэнгүүт нөгөөдүүл танай төр засгийн дэмжлэгийг харгалзаж үзээд хөрөнгөө оруулья гэсэн болзол тавьсан. Энэ үүднээсээ бид төрөөс тодорхой хэмжээний дэмжлэг авах хэрэгтэй байсан юм. Одоо ч хөрөнгө оруулагчдын болзол хэвээрээ байгаа.

.

-Хөрөнгө оруулагчдаас харахад Хүннүг манайх гэж булаацалддаг улс байна. Нэгэнт Монголын төр дэмжихгүй байгаа учраас бид 100 хувь хөрөнгөө гаргаад манай кино болгоод гаргачих гэсэн санал ирж байсан уу?

-Үнэнийг хэлэхэд, туркууд надад хоёр, гурван ч удаа ийм санал тавьсан. “Зөвхөн зохиолоо аваад өөрөө хүрээд ир. Бид заавал монголчуудтай хамтрах шаардлага байхгүй. Чи өөрөө найруулаад бид бүх хөрөнгийг нь гаргаж, Турк жүжигчид тоглоод Турк хэлээр гаргая”  гэсэн саналыг надад удаа дараа тавьсан. Би чинь монгол хүн ш дээ. Өөрийнхөө үндэсний түүхийг хэдэн төгрөгөөр зарчихмааргүй байна. Ийм зүйлийн төлөө ашигтай саналыг нүдээ аниад хойш нь тавьчихаад байгаа. Энэ ч утгаараа Турк продюсертой нэлээд ярилцаж байж, гол дүрд нь монгол жүжигчин тоглуулж, монгол хэлээр хийнэ гэдэг хатуу тохироо хийчихсэн байхгүй юу. Турк жүжигчид тоглоод Турк хэлээр хийчихэд л маргааш нь Модун хааныг дэлхий нийтээрээ Турк гээд хүлээж авна. Хятадууд ч санал тавьсан. Хятадууд Хүннүг манай умард үндэстэн гэдэг. Уг нь ДНК-ийн шинжилгээ, янз бүрийн судалгаагаар Хүннү бол монголчууд гэдгийг тогтоочихсон. Үүнийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрөх дургүй байгаа. Тиймээс бид өөрсдөө киног нь хийгээд тамгаа дарчихмаар байгаа юм.

.

-Тэгэхээр та төрөөс дэмжлэг өгтөл хүлээж байна гэсэн үг үү?

-Жингийн цуваа явж л байна. Жингэр нохой хуцаж л байна гэж аль ч улсын хэлэнд байдаг мундаг үг бий. Би хийх ёстой зүйлээ хийгээд явдгаараа явж л байна. Сайд дарга нарын суудал мөнхийн зүйл биш. Харин урлаг бол мөнх. Би дөнгөж саяхан “Муушгийг заавал таван гар тоглох албагүй” гэсэн инээдмийн уран сайхны кино хийгээд дууслаа. Одоо дараагийнхаа уран бүтээлийн төслийг хийгээд байж байна. Гэх мэтээр миний ажил цаашид үргэлжилсээр л байна. Анх Модун киноны төсөл бариад явж байхад Монголын нэртэй хүмүүс /нэрийг нь хэлээд яахав/ хүртэл “Модун монгол юм гэнэ ээ. Туркийн түүхийг хийх гэлээ” гэж ярьж байсан. Би судалгаагаа гүнзгийрүүлээд Хүннүгээс урагшаа явсан байгаа. Хүннү анхны төрт улс биш. Үүний өмнө зөндөө төрт улс байсан байна лээ. Тэр төрт улсуудын тухай судалж байгаа. Бүр илүү чухал зүйлийг ч гаргаж магадгүй. Би нэг зүйлд итгэдэг. Цаг нь болоогүй зүйлийг мөнх тэнгэр хийлгэдэггүй гэдэгт. Хүннүгийн тухай мэдэхгүй зүйлээ мэдэх ёстой ч юм билүү. Тэгснийхээ дараа хийх ёстой ч байж магадгүй. Цагийг нь хүлээгээд, хийх ёстой зүйлээ хийгээд л явж байна. Холливүүдэд ч 20, 30 жил хүлээгдсэн төсөл байж л байдаг. Надад хүлээгдсэн өөр төслүүд ч бий.

.

-Ярианы сэдвээ өөрчилж, нэг зүйлийг асуумаар байна. ССАЖЯ-н дээр киноны тухай хууль дүрэм боловсруулагдаж байгаа гэж байсан. Ажлын хэсэгт танай зөвлөлөөс хүн байгаа юу?

-Киноны тухай хууль боловсруулагдаж байна гэхээр нь бид маш олон удаа очиж уулзсан. Манай кино урлагийн зөвлөлийн төлөөлөл байх ёстой гэхээр “танайхаас Батмөнх байгаа” гэдэг. Тэр хүн найруулагчдын хурал болоход нэг ирж суусан. Кино урлагийн зөвлөлийн удирдах зөвлөлд ч байхгүй. Албан ёсоор татвараа төлсөн гишүүн биш. Бид зөвлөлөөсөө албан ёсоор хүн гаргаж оруулмаар байна гэж сайдад хүртэл хэлсэн. Хэн нэгэн хүнийг авчихаад бидний эрх ашгийг ярьж болохгүй.

.

-Ер нь киноны салбарт хуулиар зохицуулах ямар асуудал байна вэ. Заавал тусгайлсан хууль шаардлагатай юу?

-Бид уг нь ардчилсан нийгэмд амьдраад байгаа гэж ойлгодог. Тиймээс бид эрхзүйн орчноо бүрдүүлэх ёстой. Эрхзүйн орчин тодорхой бус учраас бидэнд маш олон хүндрэл тулгардаг. Гадаадын киночидтой хамтраад ажиллая гэхээр тэдний хамгийн эхэнд асуудаг зүйл нь эрхзүйн орчин байдаг. Наад зах нь зураг авалтын татвар хэд байдаг юм. Манайд байхгүй гэлтэй нь биш. Нэг газар очоод зураг авч байтал юу ч болоо билээ. Харин татвараа төлсөн хүн бол бардам зургаа авна. Үүнээс гадна танай киночдын тогтолцоо ямар вэ гэхээр бидэнд хэлэх үг олддоггүй. Жишээлбэл, Монгол Улсад ямар кино хийж болох юм, алийг нь хийж болохгүй гэдгийг тодорхой болгох хэрэгтэй. Энэ бол уран бүтээлчдийн эрх чөлөөг хааж боох асуудал биш. Гадаадынхан орж ирээд дуртай газраа зураг аваад гарч болохгүй. Тэд нэг тогтолцоогоор орж ирэх ёстой. Гэхдээ хамаагүй их татвар авч болохгүй. Манайхтай төстэй Өвөрмонгол, Казахстанд очоод зургаа авчихна. Тэгэхээр бид квот тогтоох ёстой. Гадаадын киночид Монголд зураг авбал уран бүтээлчдийн 40-өөс доошгүй хувь нь монголынх байх ёстой. Ингэхээр ажилгүй байгаа зураглаач, туслах найруулагч нарыг 40 хувьдаа хүргэхийн тулд авна. Зөвхөн уран бүтээлчдийн зардал нь таван сая ам.доллар байлаа гэхэд 40 хувь гэхээр хоёр саяыг нь Монголдоо аваад үлдэнэ гэсэн үг. Ийм байдлаар бодлогоо зөв болгох ёстой.

.

-Яаман дээр боловсруулагдаж байгаа хуулийн төслийг та харсан уу?

-Нэг төсөл ирсэн. Түүнийг нь уншаад хуулийг нь ойлгох байтугай тэнд гарч байгаа үг өгүүлбэрийн найруулгыг юу ч ойлгоогүй. Би өөрөө тэнэг болохоор ойлгохгүй байгаа юм байх гэж бодоод бусад уран бүтээлчээс асуутал “галзуу хүний өдрийн тэмдэглэл” байна гэсэн. 16 мл-ээс доош авах юм бол бага кино гэнэ ч гэх шиг, юу яриад байгаа юм. Юун 16 мл аль хэдийнэ байхгүй болсон. Хуулийн цоорхойг ашиглаж мөнгө төгрөг идэх гэсэн хүмүүс аль болохоор ойлгомжгүй замбараагүй, үл ойлгогдох хууль батлах сонирхолтой байдаг. Ингээд хэлчихээр л нөгөө хүмүүс чинь харшлаад эхэлнэ ш дээ. Бүх зүйл нь ойлгомжтой байх ёстой. Ядаж кино урлаг гэж юу вэ гэдгийг тэр хуулийн төсөл тодорхойлж чадаагүй байна шүү дээ.

.

В.Батцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

duuyaaa:
badamragchaa chi boliochee chinii hen be yamarshuu zalilan baisniig chin meddeg humuus tsuungui shuu hohirson hunii durd toglohoo bolij uz chamshig yumiig yamar nairuulagch gedeg yum hunii utsan huuheldei bolood yavaag chin medne sh de chi ichej amidar za
2014-04-03
халх:
энэ оргил оюунгэрэл хоёр ямар холбоотой юм бэ. монгол улсын төрийн яам юмуу энэ хоёр эрлийзийн яам юмуу
2013-10-05
Irgen:
Neg uran buteelch yariltslaga ogch ooriin uzel bodloo ilerhiilsnii toloo yamar olon hun uurlaj bnaa. Hun buhen huuliar hamgaalagdsan uzel bodloo elirhiileh erhtei sh dee. Unen bol uneheer yalzarsan l gazar bna.
2013-10-01
үзэгч:
оюунгэрэл сайд дорвитой арга хэмжээ авах шаардлагатай шдээ,"Ану хатан"-г бичсэн шүүдэрцэцэг гэж ёстой тэнэг авгай байсан шдээ,ТВ-ээр ярих гэж янцагласан,бөөн хар маяг болсон мангар, янтгар авгайн зохиолыг кино болгох гээд наад киног хийлгээгүй байх магадлал их л юм байна.бас нөгөө данс отгонбаяр сайд байсан гээд их учир байнаа.Соёл урлагийн яамыг соёлтой хүнээр толгойлуулахсан гэж
2013-09-30
zuv ym yrijee:
Zuv zuil yrisan bn. Humuusee olj tomiloh heregteishdee.
2013-09-29
зочин:
оргил гэгч нохор монгоноос оор мэддэгүй дурак соелийн яамыг баллаж байхад сайд нь мэдээгүй дүр эсгэж хэр удахыг харах үлдлээ чааваас шоронд орж л салах вий
2013-09-27
зочин:
Монголын нийгэм хүмүүсийн сэтгэл зүй хийж байгаа үйлдэл нэг биш ээ УДАХГҮЙ сөнөх байх өө хөөрхий
2013-09-26
Zochin:
Ene Dambi Khishgeegeer reketleh gej uzsen bn ene ovii medrel hun bn da
2013-09-26
zochin:
HARIN TIIM CHADVARGUI BAAGII NAR AVCHRAAD AJIL HIILGEHGUI YADARGAATAI YM DANDAA HAMAATAN SADAN DUND AJIL HIIH GEJ TAM YMAA HOV JIV SALAHGUI HUDLAA GUTGEED L HUNEE ALDAH YMAA TORIIN ALBA YAG IIM BOLJEE
2013-09-26
zochin:
ene hun zuv yum yarij bna. ene deer dugneed helhed ih hurliin gishuun said bolno gd l heden salbariinhaa talaar A ch ugui nuhduud yamnii said bolood bhaar ene uls oron yaj hugjih yum be. tegeed dood nuhduud ni medehgfuig ni dalimduulaad l buun holion bantan hutagh yum daa. ene odoo boluilmaar bnaa......
2013-09-25
kkkkk:
orgil oyungerel 2roo jaahan dolignood hahuuldsan bol evtehen butsen yvj bh bsan daa
2013-09-25
bayaraa:
vneheer zow yum yarij bna. urlagiig demjihed sain muu hvnii gej yalgaa yoroosoo bhgvi.harin ene Hishegee gej hvn urlag tvvh hoyort setgelee zoriulj bgaad n talarhah heregtei gej bodoj bna.Badmaa nairuulagchid amjilt hvsiy.
2013-09-25
aзар Оргил:
Оргил нь азарбейжан лалрын хүүхэд юм. Толгой нь цул модоор хийгдсэн жинхэнэ тэнэг дубина шүү дээ. Сайдыгаа долоо хоногт 2 ундаа хангаж байж ажилдаа үлддэг гэж байгаа
2013-09-25
ghtg:
Ene orgil gej erliiz pizda end tend ochood l ajillad yavah uym daa
2013-09-25
Ахиж ардчилал гэж далдганахгүй:
ёооё би уг нь ардчилалыг дэмжигч нэгэн. Гэхдээ нэг л бишээ, хаана ч очсон төрийн нэртэй л бол бөөн гомдол бухимдал, орохоор чаддаг чаддаггүй нь үл мэдэгдэх дээгүүр харцтай шахмал дуутай нөхдүүд маш олноороо энд тэндгүй сууцгааж байх болж. Тэрний нэг хэлтэрхий нь энэ Оргил болж таарлаа
2013-09-25
зочин:
Хэн нь хэнийгээ хэлэх вэ дээ.
2013-09-25
зочин:
чи төрийн дэмжлэггүй кино хийж чадахгүй л юм бол эхлээд Оргилтой учраа олохгүй яасан тэнэг вэ чи өөрөө ч бас сайн гар уу үгүй юу
2013-09-25
Novsh:
Heree hereeniihee hariig gaihaad ahaw dee adilhan tas har um bj,ene neg hel amnii gajigtai dulitarai um dandaa l hutsaj awahiin gajigtai tsarailchaad!! Ter dambiin hishgee cine novshiin eruugiin element bz dee orgil n yalgaagui mahan tolgoi shd doliison eruugiin element ene badamragchaa n bas humuusiin ar hul bolson bugs doloogch!!! Taarsan taar shuudainuud zailtsgaa uhetsgee dald ortsgoo!!
2013-09-25
пипи:
Батмөнх гэж бас юун хулгайя гараад ирэв ээ
2013-09-25
Jonatan:
Zasarchihsan hulgaichid urlagiinhan mini sugduud baij dee Urlagiin emgenel end bna daa
2013-09-25
Canad:
D,Hishigjargal odoo ih oor hun bolson genvv hutsdag haltar be kkk ter hulgaich chin hulgaich heveree shuu de duu min 88-96 onii ued naad Hishgee chin shorond olon aavii huug matsan zvger l neg boon zailnii bagii
2013-09-25
бат:
наад Оргил чинь ёстой хөгийн гар шүү дээ. жинхэнэ новширох-г ч үзүүлнэ дээ. байрн-хаа мөнгийг ч хэл амгүй өгчиж чаддаггүй л байсан амьсгаа шүүдээ. сэтгэлгээ нь лав энгийн хүнийх биш ээ . ийм юм-г дарга болгоод л байх юм даа ардчиллал-нхан
2013-09-25
zochin:
Damba-iin hishgeetei niilsen ym chin ene yamar uudtei baih vee dee. Yarisan zuiliig n harahad uuruu vl buteh etgeed bna daa
2013-09-25
sdfad:
Онги голын Мөнхбаярыг ашиглан төр засгийн эсэрэг турхирч нум сумаар харвуулж, сүүлд нь буу шийдэмээр сүр үзүүлэн тэтгэгч хэн бэ? Элбэгдоржоо!! Ерөнхийлөгчийн хугацааг сунгах, улмаар ерөнхийлөгчийн засаглалтай болгох гэж энэ бүх үймээн самууныг Элбэгдорж спонсордон зохион байгуулж буй талаар мэдээ байна!! Энэ бүхний ард Элбэг дорж зогсож үймээн самуунаар төрийн бүх эрхийг авах санаа энэ тарвган хүнээс гарсан байна шүү!!!
2013-09-25
зочинф:
хэ хэ хэ тэр оргил нь ч тэр дамба нь ч тэр мань аврага өөрөө ч тэр бүгд л эрүүгийн элиментүүд
2013-09-25
Shambii:
Shal oron garan baagii ban shtee, Anu Khatan shalgarna geed bsan gesnee bi shalgartsan ch geh shig! Otgonbayar-n 1 sanhuugiin luivar yavj bgaa yum bna daa, tsag hugatsaa ni arai amjaagui bolovch! $12 saya gesen murtluu, zasgaas 250, 0 saya avna geh shig! Tatvar tulugchiin mungu gedeg chin hyanalt, hyazgaartai !
2013-09-25
baabar:
chi buruu huneeree yarulaj dee hulgaich bol hulgaich l baidag gedeg biz dee
2013-09-25
КККККККККККК:
ХУЛГАЙЧ БОЛ ХУЛГАЙЧ Л БДАГ БХГҮЙ ЮУ ЯАХ ГЭЖ ХУЛГАЙЧТАЙ НИЙЛСЭН ЮМ БЭ
2013-09-25
bataar saidaa:
Bataar saidaa tanii tomilgoonuud taniig bolon mongol ulsiig hohirooj bn ENE ORGIL TER SPORTIIN TOVIIN HOOSON TOLGOIT NARANBAATAR GEH MET.NAAD ULSUUDAA YADAJ SURGUULIIG N TOGSGOJ BJ AJULD AVAACHEE
2013-09-25
ПҮҮГИЙ:
КИНО БОЛ БИЗНЕС ӨӨРИЙНХ НЬ ЮМ БҮТЭЭГҮЙ БОЛОХООР ХЭН НЭГНИЙГ ХЭН НЭГНЭЭР ДАРАМТЛУУЛААД ТЭГЭЭД ХАМГИЙН ТЭНЭГЭЭР НЬ ДУУДАЖ БАЙГАА ХҮНИЙГ ЮУ ГЭХЭВ . БИ ЛАВ ӨӨРӨӨ ЮМТАЙ СУМТАЙ Л ГЭЖ ХЭЛНЭ. ХАРАХ ЦАРАЙНЫ ӨӨРИЙН ИДЭЖ УУХАА ЗОХИЦУУЛЖ ЧАДАХГҮЙ ИЙМ ГАЛБИР ГАРГАЧИХААД ТЭГЭЭД ХҮНИЙГ ТЭНЭГЭЭР НЬ ДУУДАЖ СУУДАГ ЧААВААС ГЭЖ ...
2013-09-25
DSFSFSFF:
MASH ZUB UYM YARIJ BNA UGAASAA ENE YAM NI TENEG TURIIN AJIL, BODLOGO MEDEHGUI ALBA TUSHAAL HUUTSULDSUN UYMNUUDAAR DUURSEN TUL URAN BUTEELCHDIINHEE DUND NER HUNDGUI BOLSON UYMBNALEE SAID NI DINOZOBRAAR JAAL SHOWDAAD /OMNOH ZASGIIN UED HIISEN AJIL LDAA/ ODOO UUR UY HIIDEG UYM BILE GEED L SUUJ BGA AUYMBILEE
2013-09-25