
1980-аад оны эхээр зохиолын дууны ертөнцөд богинохон хугацаанд өөрийгөө тунхаглаж бас хүлээн зөвшөөрүүлж чадсан дуучин бол “
Дарханы” гэх тодотголтой Б.
Энхбат байлаа. Сайхан уянгалаг хоолойгоор дуулсан түүний урын санд “Таван Эрдэнэ”гэх сайхан дуу бий. Харин сайн дуучны сайхан бүтээл хожим нь ч “төрсөн” дуучинд ч насных нь хоолыг олж өгдөг жишиг Монголд бий болсон.
Дуучин С.Цэрэнчимэд агсны дуунуудыг дуучин А.Мөнхбат гэх шавилхан залуу дуулж насныхаа “хоол”-ыг олж байгаа бол Д.Банзрагч агсны дууг нэр нэг залуухан хархүү дуулж урлагийн тайзанд гарч олны ианил болсон түүхтэй. Тэгвэл дээр дурьдсан “Дарханы” Б.Энхбат агсны “Таван эрдэнэ” дууг Жимсээ гэх залуухан дуучин дуулж олны танил болсон. Зөвхөн Цагаан сарын өмнөхөн цацагддаг эл дуугаараа олны танил болохыг чармайж яваа тэрээр Өвөрмонголд бол “Од” болсон бололтой.
Тэрээр сүүлийн үед амнаасаа болж Дуучин Т.Баясгаланд эрүүгээ “мултартал” алгадуулсан гэх дуулианы эзэн болоод байгаа тэрээр хэрэг тарихдаа “мэргэжлийн” нэгэн бололтой. Юутай ч “Таван эрдэнэ” дуугаараа нэрлэсэн уран бүтээлийн цомог гаргахаар болсон ба уг цомгоо дуучин С.Сэрчмаагийн нөхөр Баярт гэх өвөрлөгч залуугаар ивээн тэтгүүлэхээр болжээ. Цомог ивээн тэтгүүлэх гэсэн нэрээр Жимсээ ч байн байн урд хөршийг зорьж Монгол Хятадын хооронд жим гаргаж байгаа гэх.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ