
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүх нь 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар иргэд, хуулийн этгээдээс нийт 2013 нэхэмжлэлийг хүлээн авч, 261 нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлд заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, 1511 иргэний хэргийг хянан шийдвэрлэснээс 40.1 хувь буюу 606 хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэжээ.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас 477 хүнд холбогдох 277 эрүүгийн хэргийг хүлээн авч, 23 хүнд холбогдох 9 хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцааж, 424 хүнд холбогдох 249 эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн байна.
2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 11 дүгээр сарын 25-ны өдрүүдэд эрүүгийн 9 хэрэг, иргэний 28 хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхээр товлогдсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ