Гэр бүлийн үнэ цэнийг хэлэлцэнэ
"Гэр бүлийн үнэ цэнэ-хөгжил шинэчлэл" үндэсний чуулган 10 дугаар сарын 13,14-ны өдрүүдэд зохион байгуулах ажээ. Үүнтэй холбогдуулан Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ мэдээлэл хийлээ. Тус яамнаас гэр бүлд суурилсан "Хүн амын хөгжлийн цогц бодлого"-ыг шинэчлэн боловсруулахад олон нийтийн дунд хэлэлцүүлэг явуулсан байна. Энэ хэлэлцүүлэгт 3500 гаруй хүн оролцжээ. Үндэсний чуулганаар гэр бүлд төрийн болон төрийн бус байгууллагын, ахмадын, залуучуудын, хүүхдийн үүрэг оролцооны талаар таван бүлэгт хуваан хэлэлцүүлэх ажээ. Сайд С.Эрдэнэ мэдээлэл хийснийхээ дараагаар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.
.
-Чуулганаар гэр бүлийн асуудлаар бодлогын төвшинд ямар шийдвэрт хүрэх бол?
-Гэр бүл гэдэг нь өөрөө цогц асуудлыг авч үздэг. Гэр бүлээс хамааралгүй өрхийн гишүүн гэж байхгүй. Өнөөдөр гэр бүлгийн хөгжилтэй холбоотой хүүхдийн, ахмад настны, эмэгтэйчүүдийн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг хүн амын хөгжлйин цогц бодлогод хамааруулж байна. Төрийн бодлогын хэмжээнд боловсруулахаар зорьж ажиллаж байна.
.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ