СХД 123 иргэнээ бичиг баримтжуулав
СХД-ийн Засаг даргын тамгын газар, Монголын Улаан загалмайн нийгэмлэг, Финляндын "Флом" хэмээх олон улсын байгууллага хамтран дүүргийнхээ ажилгүй болон бага орлоготой бичиг баримтгүй 123 иргэндээ иргэний үнэмлэх олголоо.
Эдгээр хүмүүс иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ зэрэг бичиг баримтгүйгээс халамж үйлчилгээнд хамрагдах, ямар нэгэн эдийн засгийн харилцаанд орох зэрэгт хүндрэлтэй байдаг байна.
Улаан загалмайн нийгэмлэгийн хэрэгжүүлж буй халамжийн төсөл болон "Флом" олон улсын байгууллагын "Шинэ түлхүүр" төслийн ивээн тэтгэлгээр нийт 123 хүнд хоёр сая төгрөгийн үнэ бүхий бичиг баримтыг үнэ төлбөргүй олгожээ.
Н.Цэндээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ