А.Овечкин олимпийн буухиаг эхлүүлнэ

Овечкин өнөөдөр “Филадельфи”-тэй тоглосны дараа Грекийг зорино. Тэрбээр “Галын буухиаг хүлээн авч, анхны хүн болох гэж байгаадаа туйлын их баяртай байна. Надад олдсон энэ боломжийг бүх амьдралынхаа турш мартахгүй” гэжээ. Овечкин “Сочигийн зохион байгуулах хороонд баярлалаа. Дасгалжуулагч, хамтрагчиддаа баярлалаа. Грект уулзая” хэмээн жиргэжээ.
Өмнө нь олимпийн галыг хэн хүлээж авахыг Сочигийн зохион байгуулах хороо нууцалж байсан юм.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ