
Засгийн газрын хуралдаанаар Ц.Содномпилийг тэтгэвэр тогтоолгох насанд хүрч, хүсэлтээ гаргасантай нь холбогдуулан Эрүүл мэндийн газрын даргын үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Мөн Ш.Батсүхийг өөр ажилд томилогдон ажиллах хүсэлтээ гаргасных нь дагуу Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын үүрэгт ажлаас чөлөөллөө.
Улмаар Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, ЗТБХБ-ын сайд Х.Баттулга, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар нарт Эрүүл мэндийн газар болон Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргыг сонгон шалгаруулах ажлыг зохих журмын дагуу зохион байгуулахыг Засгийн газрын хуралдаанаас даалгав.
Э.Болор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ