Бага насны хоёр хүүхэд гэртэйгээ шатаж нас баржээ
Налайх дүүрэгт бага насны хоёр хүүхэд гэртэйгээ шатаж нас барсан байна. Уг хэрэг өнгөрсөн шөнө 22:50 минутын үед гарчээ. Хоёр хүүхдийн нэг нь 6 настай, нөгөө нь 2 настай гэнэ. Галыг унтраахаар Налайх дүүргийн Онцгой байдлын газрын 028-р ангийн алба хаагчид ажиллажээ. Гал юунаас болж гарсан нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд шалтгааныг нь тогтоохоор мэргэжлийн хүмүүс ажиллаж байгаа аж. Ц.Батука
СЭТГЭГДЭЛ БИЧИХ