
Монголын поп дуучдаас эршүүд, хүчирхэг хоолойгоороо ялгардаг дуучин С.Наран уран бүтээлээрээ шинэ цомог гаргаж худалдаалахад бэлэн болжээ. Тэрээр “Сайхан” нэртэй шинэ цомгийнхоо талаар ирэх арванхоёрдугаар сарын 5-нд сэтгүүлчдэд мэдээлэл өгөх юм. Харин арванхоёрдугаар сарын 9-нд дуучин С.Наран “River Sounds” клубт шинэ цомгийн баяраа хийх ажээ. Түүний “Сайхан” хэмээх шинэ цомогт “Алунгоо эжий”, “Монголоороо омогшицгооё”, “Нутгаа дуулахуй” зэрэг 11 дуу багтсан байна. Энэ удаагийн С.Нарангийн шинэ цомог үндэсний хэв шинжийг агуулсан гэдгээрээ онцлог аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ