Э.Батбаяр: Хотын албан татварыг нийтээр нь хавтгайруулахгүй

img

  Татварын хоёр дахь шатны шинэчлэлтэй холбоотойгоор Сангийн яамны Төсвийн бодлого төлөвлөлтийн газрын Төсвийн орлогын хэлтсийн дарга Э.Батбаяраас дараах тодруулгыг авлаа.   -Юуны өмнө хоёулаа Татварын шинэчлэлийг яагаад хийх болсон талаар яриагаа эхэлье. - Монгол Улсын эдийн засаг өсч, олон улсын эдийн засагт татагдан орж байгаа болон дэлхийн хэмжээний томоохон төслүүд манайд хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор Татварын тухай хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай болсон. Түүнчлэн энэ татварын хуулийг шинэчлснээр бизнес эрхлэх орчныг сайжруулах болно. Манай улс бизнес эрхлэлтийн татварын хувь хэмжээгээрээ Зүүн Ази, Хойд Африк, Өмнөд Африк зэрэг орнуудтай харьцуулахад хамгийн бага буюу 24.6 хувь байдаг. Тэгсэн атлаа татвар төлөлтөд зарцуулах хугацааны тухайд хамгийн өндөр байдаг. Энэ нь Монгол Улсыг бизнес эрхлэх орчин муу гэсэн үзүүлэлтэд хүрэхэд нөлөөлж байгаа юм. Иймээс татварын тухай хуулийг өөрчилж, шинэчлэх зайлшгүй шаардлагатай болсон.   -Шинээр гурван хууль хэрэгжүүлэх санал оруулсан гэсэн. Энэ талаар тодруулаач? -2007 онд Татварын багц хуульд шинэчлэлт оруулсан. Энд 24 нэр төрлийн татвар байдгаас гурвыг нь өнөөг хүртэл бид хэрэглээгүй ирсэн. Үүнд Бэлэглэлийн, Нийслэл хотын, Нохойны албан татварууд багтдаг. Харин 2013 оноос яригдаж эхэлж буй Татварын хуулийн шинэчлэлтээр Нохойны албан татварыг цаашид Монголд хэрэгжих нөхцөл үүсээгүй гэж үзээд хүчингүй болгохоор болсон. Үүний оронд дээрх хэрэгжээгүй хоёр татвар дээр Газрын хэвлий ашигласны албан татварыг нэмж оруулсан.   -Бэлэглэлийн албан татварын хуулийг хэрхэн хэрэгжүүлэхээр зохицуулж байгаа вэ?           -Өв залгамжлал, бэлэглэлийн албан татварын тухайд өнөөдөр хоёр хүний хооронд маш их машин, байшин зарагдаж байдаг. Гэтэл иргэд татвараас зайлсхийх зорилгоор бэлэглэлийн гэж хэлээд татвар төлдөггүй. Энэ харилцааг цэгцлэх үүднээс арилжааны шинж чанартай нь нотлогдож байгаа тохиолдолд татварыг төлүүлэх талаар зохицуулалт хийсэн.   -Зохицуулалтынхаа талаар тодруулбал? -Нэг талаасаа хөрөнгө худалдаж байгаа нөгөө талаас хөрөнгө хүлээж авдаг гэсэн хоёр тал байгаа. Тэгвэл бид хүлээн авч буй талыг татвар төлдөг байхаар зохицуулж байна. Ингээд төлөхөд нь бидний зүгээс тодорхой хэмжээний босго тавьж байгаа. Тухайлбал 100-аас доош сая төгрөгийн хөрөнгө шилжиж байгаа бол татвар авахгүй. Үүнээс дээш бол татвар авна. Өнөөдрийн байдлаар бодож байгаа татварын хэмжээ 0.6-аас дээшээ 5,10 хувь байх боломжтой гэж бодож байгаа. Гэхдээ бид худалдан борлуулах, өв залгамжлах хоёр ижилхэн байх гэсэн байр суурь баримтлаж байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн бэлэглэлийн хөрөнгийн дүнг бид чөлөөлөхөөр ярьж байгаа. Харин түүнээс дээших үнэлгээтэй хөрөнгөн дээр 1-10 хувийн татвар ногдуулна.   -Хотын албан татвар дээр олон нийтэд ташаа мэдээлэл их байх шиг? -Хотын албан татварыг орон сууцтай хүн бүр төлнө гэсэн ташаа мэдээлэл их байгаа. Нийслэл хотын албан татварыг хэрэглээн дээр суурилсан байхаар бид тогтоосон. Яагаад гэвэл нийслэл хотод амьдарч, хотын дэд бүтэц, зам зэргийг ашиглаж бараа ажил үйлчилгээ эрхлэгчид нь хөдөө орон нутагт амьдарч буй иргэдийг бодвол илүү давуу талтай байгаа. Иймээс тодорхой хэмжээний татвар төлнө. Энэ бол маш олон орны хотуудад нь хэрэгждэг. Гэхдээ үүнийг нийтээр нь хавтгайруулахгүй, тодорхой салбар дээр хэрэгжүүлнэ. Жишээ нь үйлчилгээний салбар дээр ногдоно.   -Тэгэхээр иргэн бүр төлөхгүй гэж ойлгож болох нь ээ?        -Жишээ нь шатахуун дээр өнөөдөр НӨАТ ногдоод явдаг. Тиймээс нийтийн тээврийн унаагаар болон хувийн автомашинаараа явж байгаа хүн бүр л энэ татварыг төлж байна гэсэн үг. Гэхдээ үүнийгээ хүмүүс тэр бүр мэддэггүй. Тиймээс бид НӨАТ дээр шинэ бүртгэлийн системийг туршихаар явж байгаа. Энэ бол иргэн өөрөө хэнээс юу худалдаж авснаа бүртгээд явж байдаг. Энэ худалдаандаа төлсөн татварынхаа тодорхой хэмжээг дараа жил нь бонус маягаар буцааж авах боломжийг бид нээж өгье гэсэн технологийн шийдлийг нь судлаж байна.   -Шинээр орж ирж буй татварын талаар тодруулаач? -Газрын хэвлийн төлбөрийн тухайд үйл ажиллагаа эрхлэж байгаа компаниуд тухайн нөөцийг ашиглахаас гадна уултай газар байвал уулыг үгүй болгодог,  тал газар байвал ухаад том нүх болгодогийг та бид мэдэж байгаа. Иймээс энэ нь газрын хэвлийг эвдэж, байгальд сөрөг нөлөөтэй гэдэг үүднээсээ бид үүнийг тусгай санд энэ татвараас хураасан хөрөнгийг төвлөрүүлэнэ. Ингээд эргээд орон нутаг нь тухайн байгаль орчноо ашиглахад боломжтой болно гэж ярьж байгаа. Энэ татварыг хөрснөөс нь шоо метр тутамд нь маш бага хэмжээгээр авах юм. Үүнд нэмж хэлэхэд уул уурхай ч гэдэг юм уу яг тодорхой нэг салбар дээр тусгайлсан татвар авахгүй.   -Шинээр хэрэгжүүлэх гэж байгаа дээрх гурван татвар нь яг иргэдэд өмнөхөөсөө нэмж дарамт болж очихгүй гэж ойлгож болох уу? -Иргэдэд шинээр нэмэгдэж байгаа өндөр дарамт байхгүй.   А.Энхжаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ЗОЧИН:
Зүүн Ази иргэний дайнтай, Хойд Африк- хагас хүн нь Дохтой, Латин Америк- хар тамхи, иргэний дайнд нэрвэгдсэн, Тэгээд бүгд авилгалд идэгдсэн. Хөөрхий ийм л юмнуудтай өөрсдийгөө жиших юм даа Ийм өчүүхэн нөхдүүд улсын бодлого тодорхойлж байхад яаж хөгжих вэ
2013-09-30
Болд:
Хуцдаг халтар вэ.Хураасан татвараа хулгайч нараасаа хамгаалж чадахгүй байж нэмж татвар авна гэнэ үү. Хүнд ч олигтой юм өгч болохгүй болхонол дээ.Ёстой шуналтай малууд ухна эргүү ухна
2013-09-30
bagii:
Bogd uuland huul zurchij amdardag ulsaas tatvaraa av engiin irgediig buu orold
2013-09-28
зовсон ард түмэн:
Татварын дарамт ............. зовсон ард түмэн яандаа .........
2013-09-28
bagaa:
ali gazar turuhuu bid songoogui tursniihuu tuluu shiitgulj bga bol tulii l duu
2013-09-28
Zochin:
ULAANBAATART TORSON NI MINII BURUU YUM UU!!! HE HE HE
2013-09-28
qwertyiop[:
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА
2013-09-28
yocnin:
ulaanbaatart tursun ni bidnii buruu um uu Ta nar ch dahin songogdogui nuhee uhaj bna daa ....
2013-09-28