Шөнийн амьдралт Цахирмаа

img

Эрдэмтэд зөвхөн шөнө дэлбээлдэг цахирмаа цэцгийн ер бусын төрлийг Шинэ Гвинейн Папуа арлын ойролцоо оршдог Шинэ Британи арлаас олсон тухай “Telegraph” мэдээлжээ. "Bulbophyllum nocturnum" гэдэг энэхүү цэцэг нь урт дохиуртай бөгөөд нар мандахаас өмнө дэлбээгээ хумьдаг байна. Түүнийг Меланезийн арлын ширэнгэн ойг судлах шинжилгээний ангийн гишүүн Холландын эрдэмтэн Эдом де Вогелем нээжээ. Дэлхий дээр 25000 зүйлийн цахирмаа цэцэг байдаг ч шөнийн амьдралтай нь зөвхөн энэ аж. Бусад зүйлийн цахирмаа их үд гэхэд дэлбээгээ хэдийнэ дэлгэсэн байдаг. Тэгвэл уг цэцэг яагаад шөнийн амьдралтай болсон нь судлаачдын анхаарлыг татаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ger gedeg NTV-giin olon angit kinond Purevsuren Tsahirmaa gedeg nertei durd toglodog. Purevsureng shuniin amidraltai boltsiin bh gej bodlooshd...hehe
2011-11-28
tsahirmaa tsetseg hunuu energy sordog gedeg ni unen uu
2011-11-28
gyjfjugyukhiol
2011-11-25