Л.Цог: Төр нэг удаа тэдэнд өршөөл үзүүлэхэд буруудахгүй

img

УИХ-ын дэд дарга Л.Цогтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

х

-Намрын чуулган өнөөдөр эхэлж байна. Чуулганаас өмнө хуралдсан Ээлжит бус чуулганы үр дүнг хэрхэн харж байна. Хэлэлцэх асуудлууд нь хэр оновчтой байж чадсан бэ?

-Ээлжит бус чуулган хоёр долоо хоног шахам хуралдлаа. Чуулган завсарласан үед зохиогдсон учраас гишүүд ямар асуудал хэлэлцэх тухайг сайн  ойлгож, ухаарч амжаагүй байсан болов уу. Таван хуулийг хэлэлцсэн. Тэдгээр хуулиудаас өмнө өнөөдрийн үүсээд байгаа нөхцөл байдлыг авч хэлэлцэх болов уу гэж бодож байлаа. Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, үнэхээр хямарсан юм уу, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийн ярьж байгаа шиг гайгүй байгаад байна уу, ард түмний хэлж байгаа шиг хэцүү болчихоод байгаа юм уу.  Хамгийн гол нь банк санхүүгийн байгууллага дампуурсан юм уу, энийг эхэлж ярих ёстой гэж үзэн горимын санал гаргаад дийлсэнгүй. Энэ өдрүүдэд хэлэлцэх асуудлыг сүүлээс  нь ярьж байгаа юм шиг санагдсан. Тухайлбал, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль, Алтны тухай хууль, Түгээмэл тархацтай эрдэс баялагийн тухай хууль, Урт нэртэй хууль эдгээр нь бүхэлдээ эрдэс баялагийн салбарт төрөөс баримтлах бодлогыг хэлэлцээгүй цагт ярьж болохгүй асуудал юм.

а

Төр энэ салбарт ямар бодлого баримтлах талаар гурван сарын өмнө хэлэлцүүлэхээр өргөн барьсан ч өнөөдрийг хүртэл яриагүй байна. Одоо хэлэлцсэн болсон Хөрөнгө оруулалтын тухай хууль, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль.  Энэ бүхэн нь  төрийн бодлогойтой зөрчилдвөл яах вэ. Ер нь төрийн  бодлого гэхээсээ Үндсэн хууль зөрчсөн ашигт малтмалын тухай хуультай явж байгаагаа нэн даруй засах хэрэгтэй. Энэ байгалын баялаг бүхэлдээ газрын хэвлийн баялаг. Үндсэн хуулинд зааснаар ард түмний өмч  гэдэг. Гэтэл энийг лиценз нэрийн дор гадна, дотныхон өөрийн юм шиг эзэмшдэг. Энийг таслан зогсоох ёстой. Мөн энэ асуудлыг хууль зүйн утгаар нь хүлээн авах цаг болсон. Лиценз авсанаар тухайн хүн уг газрыг ашиглана, захиран зарцуулна тэрнээс биш бүрэн эрхэт эзэн нь  биш. тэгээд төрд өгөх юм аа өгнө. Татвараа төлж, үлдсэн юм нь тэр  хүнийх байна.

а

Гэтэл одоо лицензтэй болонгуут л өөрийн өмч мэт аашилж, төрийг оруулдаггүй, шалгах гэхээр хүний өмчид халдлаа гэдэг. Энэ бүдүүлэг ойлголтыг таслан зогсоож цэг тавих цаг болсон. Хэзээ таслан зогсоогдох вэ гэхээр Эрдэс баялагийн салбарт төрөөс баримтлах бодлогыг хэлэлцсэн цагт л шийдэгдэнэ.   Энэ бүхэн хойч үеийн баялаг. Зөвхөн өнөөдөр гадна дотны нөхдүүд ухаад авчих асуудал биш. Монголын ард түмэнд ашиггүй тухайн гадаад дотоодын хөрөнгө оруулагч мөнгөтэй хүмүүсийн ашгийн төлөөх талбар болж байгаа хэрэг юм. Энэ бүхнийг эхэлж ярихгүй бол цаашаа явахгүй.

а

Хөрөнгө оруулалтын одоогийн хуулиар хөрөнгө оруулсан хүн тухайн жилийн татварын орчин ямар байна, түүнийгээ 10 жил мөрдөнө гэж заасан байдаг. Ийм байж болно. Гэтэл дараа нь төр татвараа нэмэхэд дараагийн хөрөнгө оруулагч өмнө нь танайх Доржид татварын бодлогоор дэмжлэг үзүүлсэн  байна. Гэтэлд намайг үйл ажиллагаа явуулахад татварын бодлогоо өөрчилж, нэмсэн  байна гээд тухайн хөрөнгө оруулагч татгалзана. Тиймээс өнөөдөр л хөрөнгө оруулагчийг дэмжсэн бодлого баримталж, маргааш яах нь хамаагүй гэж бодож болохгүй.

а

 Алтны тухай асуудал байна. Ер нь 90-ээд оны эхээр алт хөтөлбөр гэж бий   болсон. Энэ хөтөлбөрийн хүрээнд монголын ард түмэн жирийн иргэд юутай болсон бэ? Эдийн засагт ямар  өөрчлөлт орсон бэ гэдгийг харах ёстой. Цөөн тооны эрх мэдэлтэй, дарга болсон хүмүүс л баяжсан арга болоод өнгөрсөн. Тэгтэл манай эдийн засагт яаж нөлөөлсөн бэ. Гэтэл дахин хөрөнгө оруулалт нэрээр алт хөтөлбөрийг дахин эхлүүлэх гэж байна гэж харагдаж байна. Одоо Оюу толгойн орд 1800 тн алтны нөөцтэй гэсэн судалгаа байгаа. Эндээс  бид татвараа авна, байгалын баялаг ашигласан төлбөраа авна. Олон улсын хэллэгээр реалт гэж нэрлээд байна. Энэхүү реалтын татвараар 5 хувийг авч байгаа. Гэтэл шинэ хуулиар хувийг нь 2 дахин багасгасан. Ингэж татвараа бууруулсан шалтгааныг нь тодруулбал алтны компаниуд алтаа хулгайгаар олборлоод татвараа төлөхгүй  байгаа гэнэ.

а

Алтыг хулгайгаар олборлож хил давуулаад байгаа бол таслан зогсоох өөр арга хэрэглэж болно.  Ард түмэндээ, төсөвтөө оруулах мөнгөө алдаж байж, алтаа нуугаад байна гээд татвараа багасгаж, 75 аар бууж өгч болохгүй. Хөрөнгө оруулалт нэрийн Рио Тинто зэрэг компаниуд, цаана байгаа улс орнуудад тал засч, найр тавьж байгаа хэрэг гэхэд хилсдэхгүй.

а

Үүнтэй уялдуулан урт нэртэй хуулийг энгийнээр тайлбарлаж болно. Урт нэртэй хууль нь мөн чанартаа экологи, монголын байгалыг унаган төрхөөр нь авч үлдэнэ л гэсэн үг.  Усны эх, ойн сав газарт алт ухахгүй гэдгийг л заасан. Энэ бол маш зөв. Ой мод л гэхэд 40-өөд жилийн өмнө нийт газар нутгийн 30 хувь байсан. 20 жилийн өмнө 20 хувь болсон. Одоо 7 хувь болсон гэж мэргэжлийн байгууллагууд мэдэгдэж байна. Ус ширгэж, малын бэлчээргүй болж байна. Энэ утгаараа улс эх орныхоо экологи, байгаль орчныг хамгаалахад урт нэртэй хууль чухал үүрэгтэй. Гэтэл энэ хуулийг хэрэгжүүлэхээр болтол монголын маань хаа сайгүй, замбараагүй газар ухаж байсан нөхдүүд нөхөн төлбөр нэхэж эхлэнгүүт, за за болье гэж байна. Ингэснээр уул уурхайн салбараас ашиг олж байгаа нөхдүүдийн аманд багтан шинэ хуулийг хэлэлцэх гээд байна гэж ойлгогдож  байгаа.

х

Түгээмэл тархацтай буюу элс хайрга шороо бас л байгалын баялаг. Өргөн барьсан хуулийг харахад үзэх асуудал нилээдгүй байна. Гэхдээ монголын барилга, бүтээн байгуулалтын ажил  улирлын чанартай, удахгүй зогсоно. Өнөө маргаашгүй хоолойн дээр тулсан ажил биш учраас Ээлжит бус чуулганд хэлэлцэх шаардлага байгаагүй. Үүний оронд улс орны зайлшгүй чухал  шаардлагатай эдийн засгийн асуудлаас эхэлж хэлэлцсэн бол эрэмбэ нь зөв байх байлаа.

х

 -Гал үндэстэн холбооныхоны гаргасан үйлдэлийг та юу гэж дүгнэж байна?

-УИХ-ын Ээлжит бус чуулган нээгдэх өдөр “Гал үндэстэн” холбооныхон зэвсэглэж, тэсрэх бодис хэрэглэх гэсэн үйлдэл гаргасан. Энэ аргыг зөвтгөж болохгүй. Тэмцлийн арга нь буруу. Гэхдээ энэ хүмүүс урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх гэж гурван жил хичээж зүтгэж яваа нь үнэн. Ард түмэн тэвчээр нь барагдаж байгаагийн илрэл гэж харах ёстой. Аливаа асуудал олон талтай. Гэхдээ бүх асуудлыг буу шийдмээр шийдэг болчихвол монголын төр байх хэрэг байхгүй. Нөгөө талаар ингэтлээ бухимдсан ард түмнээ ойлгохгүй хөлдүү толгойлж, чулуун зүрхэлж болохгүй. Энэ утгаараа бидний хэдэн гишүүд намын бүлгээрээ хэлэлцэж,  одоо хэлэлцэгдэж байгаа хуулинд ч судлах асуудал нилээдгүй байгаа гэж үзэн ажлын хэсэг гаргасан. Экологио, байгалаа, хойч үеэ боддог бол урт нэртэй хуулийг хэрэгжлүүлэхэд анхаарах ёстой. Алт ухаж байгаа нөхдүүд хулгайгаар олборлож, хил давуулж байгаа асуудлыг таслан зогсоож чадахгүй бол монголын төр гэж байгаад яах юм бэ.

х

-Өршөөлийн тухай хуулийг өргөн барьж байгаа. Энэ хуулийг хэрэгжүүлснээр хорих ангид хэдэн мянгаараа хоригдож буй хүмүүс олноороо гарч ирэх гээд байна. Нийгэмд аюул учирлаа хэмээн зарим хүмүүс эсэргүүцэж байгаа. Та бүхний хувьд энэ хуулийн төслийн үр дүнг хэрхэн харж байна?

-Өршөөлийн тухай хуулийг хаврын чуулганаар өргөн барихаар байсан. Ихээхэн хүчин чармайлт гаргаж байсан ч Ерөнхийлөгчийн сонгууль болж, Хаврын чуулган завсарласан. Чуулган өндөрлөсөн учраас одоо дахин өргөн барихаар бэлдэж байна. Хууль зүйн яамны хэлтэсийн даргын хэлснээр өнөөдөр манай улсад 7 мянга гаран иргэн хорих ангид хоригдож байна. Энэ тоо нэмэгдсээр л байгаа. Хавар  биднийг хуулийн төслийг өргөн барихаар бэлдэж байхад 6 мянга гаран хүмүүжигчид  байсан гэж мэдээлж байв. Энэ хууль хэрэгжсэнээр тэдний 3 мянга гаруй нь өршөөгдөнө гэсэн багцаа бий. Өршөөл гэдэг нь төрийн эрх барьж байгаа дээд байгууллагаас нийтийг хамарсан энэрэнгүй хүмүүнлэг алхам юм. Би өмнө нь Улсын бага хурлын депутат байхдаа анхны “Өршөөлийн хууль”-ийг ахалж байсан. Түүнээс хойш 23 жил өнгөрч, энэ хугацаанд 7-8 Өршөөлийн хууль гарсан. Голдуу тэмдэглэлт ойн баярын хүрээнд өршөөл үзүүлдэг.

а

Энэ жилийн хувьд Их эзэн Чингис хааны мэндэлсэн түүхт ойг тохиолдуулж байгаа. Өршөөлд хамрагдах хүмүүс маань ихэвчлэн ялихгүй хэргээр гэмт хэрэгт холбогдсон, насанд хүрч байгаа хүүхэд, өрх толгойлсон эмэгтэйчүүд байх юм. Өршөөлөөр гарч ирсэн хүмүүсийн талаар янз бүрийн сөрөг мэдээлэл гардаг. Олон хүн сайнтай муутай. Зарим нь сургаар нь ярьж байгаа ч бий. Энийг төр бүхэлд харж байгаа. Нэг хоёр бүтэлгүй хүнээс болоод олон  зуун хүнийг бүгдийг муу болгочихож болохгүй л дээ. Хоригдож байгаа хүмүүсийн дийлэнх нь залуучууд байна. Алдаа хийснийг нь зөвтгөхгүй ч төр нэг удаа тэдэнд өршөөл үзүүлэхэд буруудахгүй гэж үзсэн учраас хуулийн төсөл өргөн барьсан.

х

-Өршөөлийн хуулинд хамрагдан гарч ирэх хүмүүсийн нийгэмших асуудлыг хэрхэн шийдэж байна?

-Энэ хуулийг их зөв ойлгох ёстой. Зүйл ангиасаа шалтгаалж, болгоомжгүй, санаандгүй гэж ялгавартай хандана. Авсан жил, дэглэмээс шалтгаалж ялгамжтай байгаа. Хавтгайд нь замбараагүй гаргаж, энэ нь нийгэмд айдас хүйдэс дагуулна гэж ойлгож болохгүй. Энэ их нүсэр ажил болдог юм. Төр тэднийг болгоомжгүй хэрэг үйлдсэнд нь, санаандгүй анхны удаагийн хэрэгт нь, давтан ч гэсэн амьдрахын төлөө хийсэн үйлдлийг нь өршөөж байгааг ойлгох хэрэгтэй. Хэрэв ойлгохгүй бол тэр хүмүүсийн ухаан мэдэх хэрэг. Гэхдээ олон жилийн судалгаанаас харахад ингэж өршөөгдсөн хүмүүсийн 6-7 хувь нь дахин гэмт хэрэг үйлдсэн байдаг. Үргэлжилсэн гэмт хэрэг үйлдсэн хүн хамрагдахгүй. Бүгдээрээ гарч ирнэ гэж ойлгож болохгүй. Өндөр ялтай хүний жил хорогдож, дэглэм өндөр бол дэглэм буурч, багахан ялтай хүн гарчих боломж бий.

х

-Үүнтэй холбоотойгоор албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон хүмүүст өршөөл үзүүлэх гээд байна гэсэн хардлага бий?

-Албан тушаалтнуудын гэмт хэргийг хаасан. Тэр бол цуурхал. МИАТ-ынхан ч юм уу. Тэдний асуудал хуулийнхаа дагуу байх хэрэг юм. Төр хатуудаа хатуу, зөөлөндөө зөөлөн байх ёстойг шаардаж байгаа үйлдэл юм. Өршөөлийн хуулийг уучлалтай холбож болохгүй. Уучлалыг УИХ гаргахгүй, Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд шийддэг. Цагаатгалын асуудал бүр хамаа байхгүй. Цагаатгалыг шүүх гэм буруутай эсэхийг хэлэлцэж байж шийддэг. Харин энэ удаад УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд ийм алхам хийж байгаа гэдгийг олон нийт сайн ойлгоосой гэж хүсэж байна.

а

-Та саяхан намын даргатайгаа уулзахаар БНСУ-ыг зориод ирсэн. Намын даргынх нь биеийн байдал хэр байна?

-Бид 20-иод хоногийн өмнө Н.Энхбаяр даргатайгаа очиж уулзсан. Судас тасарсан байсныг холбох, чихний хэнгэрэг цоорсныг нөхөх хагалгаа  зэргийг хийлгэсэн. Одоо санаа сэтгэл нь сайжирсан. Өмнө нь намын даргатайгаа уулзахад олон камер, хараа хяналтын дор олигтой ч үг сольж чаддаггүй байлаа. Би хүний хувьд намын даргад минь тохиолдсон явдал улстөрийн зорилгоор бие биенээ ингэж хэлмэгдүүлдэг жишиг тогтоосон гэдгийг хэлэх ёстой. Энийг давтахгүй байхыг улстөрийн бүхий л намууд, төрийн тэргүүн анхааралдаа авах хэрэгтэй. Энэ аймшигтай жишигийг хүн ердийн юм шиг дасч болохгүйанзаарахгүй өнгөрч болохгүй.

х

Түүнд оногдуулсан ялын төлөвлөгөө, зүйл ангийг нь харахаар бухимдахгүй байж болохгүй, үзэл бодлоо илэрхийлэхгүй байхын аргагүй юм. Биед нь учирсан хохирол, уршгыг нь тоохгүй байхын аргагаүй. Хүнийг хэрэгт холбогдуулчихаад сүүлд нь өршөөсөн болоод гаргачихаж байна. Энэ жишгийг халах нь зөв. Үнэхээр ард түмний эрх ашгийг зөрчиж, улсын хөрөнгөөр гараа угааж байгаа олон хүн бий. Гэтэл нүдээ олоогүй байгаа нь улстөрийн зорилготой байсан гэж ойлгогдож байгаа даа.

х

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

erka:
TSOG SAIN BNA TUR HATUUDAA HATUU ZUULUNDUU ZUULUN BH ESTOI GEDEG ESTOI UNEN ERH CHULUUGUI HUN CHULUUTEI BOLNO GEDEG HAMGIIN IH AJ JARGAL
2013-10-02
irgen:
demjij bna yagaad ene humuust itgel uzuulj bolohgui gej bidnii adil engiin humuus shuu dee
2013-10-02
zochin nomer:
Асуудлыг олон талаас нь хардаг, зөв байр суурьтай, хэлэх үг, хийх үйлдэл нь бусдын төлөө гэсэн аргагүй л Монгол төрийн минь түшээ юм даа. Өршөөлийн хууль батлагдаж олон Монголчуудын элгийг дэвтээнэ гэж найдаж байна.
2013-10-02
irgen:
Urshuul uzuuleh ni zuv. Hun bolgon adilgui shuu de. Tend bga ch hun chanaraa aldaagui sain humuus ch bgaa. Dogshirson zarim negend ni urshuul uram ugch, setgellig ni zuulluj, erh chuluu gedegiin une tseniig medreh erh tedend bii. Ard ni uldsen ur huuhed aav eej amrag haiirt ni yaltantaiga hamt yallagddag yum shuu.
2013-10-02
gt gt:
Demjij bna tor orshool uzuuleh heregtei zarimdaa
2013-10-02
kkkkk:
huniig ochnoon say togrogoor hohirooson huniig yaahiin tegeed ylgui orshoogood garag uu ain.
2013-10-02
zochin:
aldsan endsen hun burt tegsh handah heregtei.Alban tushaal avilgiin heregt shiitgegdsen hun bailaa gehed avsan ugsun ni hariltsan adilgui baij bolno, huuliin oilgomjgui baidlaas ajildaa aldaa gargasan baij bolno, zarimiig hilsduulsen baij magad. Ted ulsad hohirol uchruulsan bol tuuniig ni tuluuleed urshuul uzuuleh heregtei baihaa. Yamarch baisan hun alsan tanhairsan humuustei adilgui bolohloor shorond suulgaad yah uym. Tuunii orond tednii ouynii potentsialiig ashiglaval ulsad maani heregtei baih daa.Avilgiin hergeer suuj baisan humuus odoo general, darga, humuunlegiin ajil amjilttai hiij baigaa olon humuus baigaa. Ted dahij hereg hiij shorond orohgui l baohgui uy.
2013-10-01
zochin:
sanal neg bna. tur urshuuh heregtei. aldaad uhaard suuj bgaa uchnuun hund amidrald itgeh itgel, demjleg uguh heregtei....200huvi demjij bna......bayarlalaa......
2013-10-01
Irgenbm:
Tsog guitai sanal neg bna....tor orshooh estoi.aldsan bolgon muu bish shuudee.
2013-10-01