Г.Баасан: Тэтгэврийн зөрүүг бодит амьдралд нийцүүлэн шийдвэрлүүлнэ

.
-Төр засгаас ахмадыг хэр дэмжиж байна. Бодитой зүйл хийж байна уу?
-Есөн жилийн өмнө бол бүр ахмадуудыг хаячихсан байсан. Өмнөх жилүүдээс л энэ үгийг хэрэглэдэг болсон. Харин шинэчлэлийн Засгийн газар ахмадуудыг тусад нь авч үзэж байна. Бидний хувьд хөдөө орон нутагт ахмадын ажлыг эмхлэн цэгцлэх буюу аймгуудад ахмадын холбооны салбаруудаа байгуулаад явж байна. Удахгүй нийслэлийн ахмадуудаа хандсан үйл ажиллагаа явуулж эхэлнэ.
.
-Ахмадуудын өмнө тулгамдаж байгаа асуудал юу байна?
-Хамгийн их тулгамдаж байгаа асуудал бол тэтгэврийн зөрүү. Дээд талын тэтгэврийн хэмжээ нэг сая гарсан байхад доод тал нь 180 мянган төгрөг байна. Тэгээд бага тэтгэврийн банкны зээлийн хүү маш өндөр буюу сарын 1,5 жилийн 18 хувь байгаа юм. Тухайлбал, хоёр жилийн тэтгэврээ бөөнөөр нь авлаа гэхэд бүтэн найман сарынхыг нь банк аваад үлдчихэж байгаа байхгүй юу. Тэтгэвэр бол ахмадуудын эдийн засгийн ганц баталгаа нь учраас үүнийг цэгцлэх бодолтой байгаа. Түүнээс гадна ахмадын эрүүл мэнд, харьяалал, шагнал урамшуулал, хөдөлмөр эрхлэлт, амралт сувилал зэрэг асуудал шийдэгдээгүй хэвээр үлдсэн.
.
-Дээрх асуудлыг шийдвэрлэхээр танай холбооны зүгээс юу хийж байна вэ. Мөн ахмадууд ямар нэгэн санал хүсэлт тавьж байна уу?
-Санал хүсэлт тавилгүй яахав. Тэд маань ахмадуудын намчирхах асуудлыг болиулж, биднийг нэгдмэл болгож өгөөч, нэг хүч баймаар байна гэсэн хүсэлтийг тавьж байгаа. Эхний ээлжид үүнийг шийднэ. Дараагаар нь тэтгэврийг бараа бүтээгдэхүүний үнийг нэмэхгүй, бодит амьдралд байлгахаар шийдвэрлэх төлөвлөгөөтэй байна.
.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ