
Дэлхийн язгуур урлагийн академиас Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Д.Сосорбарамд олгосон "Маэстро" цолны гэрчилгээг ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл албан ёсоор гардуулан өгчээ.
Болгар улсын Нессебар хотноо өнгөрсөн сарын 23-31-ний өдрүүдэд зохиогдсон язгуур урлагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд "Домог" чуулгынхан Монгол Улсаа төлөөлөн оролцож, тэмцээний Гранпри шагналыг хүртэн, дэлхийн язгуур урлагийн үнэмлэхүй аварга цолны эзэн болсон.
Мөн Монголын уран бүтээлчдийн тоглолтыг найруулан тавьсан Төрийн шагналт, Гавьяат жүжигчин Д.Сосорбарам Дэлхийн язгуур урлагийн академийн маэстро цолыг хүртсэн юм. Энэхүү цолны батламжийг ССАЖЯамны сайдаар нь дамжуулан өгдөг уламжлалтай аж.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ