“The Good Old Days” Пусаны кино наадамд өрсөлдөнө

img

Азийн кино урлагийн уран бүтээлчид оролцдог Пусаны олон улсын кино наадам маргааш эхлэх гэж байна. Есөн өдөр үргэлжлэх кино наадамд 70 орны уран бүтээлчдийн 307 кино оролцож, үзэгчдийн хүртээл болох юм. 15 дахь удаагаа зохион байгуулагдаж буй энэхүү олон улсын кино наадмын тайзнаа  танилцуулагдах 307 киноны 135 кино нь анх удаа дэлгэцнээ гарч буй бүтээлүүд байгаа аж. Кино наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнийг Австралийн найруулагч Гайиллиан Армстронг тэргүүлэхээр болжээ.

а

Наадмын түүхээс харахад 1998 оноос эхлэн Азийн уран бүтээлчдийн өрсөлдөөнийг бий болгохыг тулд анх удаагаа зохион байгуулагдаж байжээ. 15 жилийн хугацаанд 248 шилдэг, кино дэлгэцийн шилдэгүүд наадмын ялагчаар тодорсон байна. Энэ удаагийн наадамд Хятадын уран бүтээлчид хамгийн хүчтэй өрсөлдөгчдийн тоонд багтаж байжээ. Тус наадамд Ази тивийн төлөөлөл болон Европын уран бүтээлчид оролцож байгаа гэнэ.

\

Монголоос кино тус кино наадамд хоёр кино оролцож, нэг кино өрсөлдөж байгаа аж. С.Бямба найруулагчийн Монгол-Германы хамтран бүтээсэн 90 минут үргэлжлэх “Remote control“  кино, Ч.Хоролдорж    найруулагчийн бүтээсэн 91 минут үргэлжлэх  “ Шар даага ” хэмээх  кинонууд  тус тус гарах юм байна.

а

Харин Л.Бат-Амгалан найруулагч “The Good Old Days” богино хэмжээний киногоороо өрсөлдөж байгаа аж. Тэрбээр 2006 онд “Red Forest”, 2011 онд “The Call” зэрэг кинонуудыг бүтээж байсан юм.

х

Сонирхуулахад, “The Good Old Days” кино нь “Short film” номинацид нэр дэвшин өрсөлдөж байгаа юм.

а

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ