Д.Зоригт: Хөрөнгө оруулагчдын хөрөнгийг булаахгүй

img

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. Нэгдсэн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн эцсийн хэлэлцүүлэг явагдаж, гишүүд сонирхсон асуултдаа Эдийн Засгийн байнгын хорооны дарга Д.Гарамгайбаатараас хариулт авч байна.

..

.

.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд:

-Шинэ төрлийн татварыг бий болгохгүй гэсэн заалтыг манай бүлэг хэлэлцэж байгаад Хөрөнгө оруулалтын тухай хуулийн  оруулахаар заасан. Яагаад Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар дэмжсэнгүй вэ?

-Үүнийг татварын хуулиар зохицуулахаар хэлэлцсэн. Ямар нэг бодлогоор унагасан зүйл байхгүй.

.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

-Хөрөнгө оруулагчид татварын тогтвортой байдлыг хүсч, гэнэтийн 68 хувийн шиг гэнэт татвар гараад ирвэл яах вэ гэсэн болгоомжлол байдаг. Тиймээс л энэ саналыг оруулсан юм. Гэтэл  Эдийн засгийн байнгын хороон дээр олонхиороо түрүү бариад энэ саналыг хасчихсан бэ?    

-Эдийн засгийн байнгын хороон дээр АН олонхи биш. Бүгд ярилцаад, оруулж ирсэн саналын томъёоллоор санал хураалт явуулсан.

 .

УИХ-ын гишүүн Р.Гончигдорж:

-Татварын  төрлүүд хуульд цөөхөн байгаа. Татварын орчин гэж хуульд заасан татварын төрлийг ногдуулахыг хэлнэ гэдэг. Өргөн хүрээгээр нь татварын хуулийг Хөрөнгө оруулалтын хуульд багтааж өгсөн байна лээ.

.

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч  Д.Зоригт:

- Энэ хуулиар дөрвөн хуулиар татварын орчинг тогтворжуулж байгаа. Харин ч татварын хуулиар зөөллөж өгч байгаа юм.

 .

УИХ-ын гишүүн Н.Энхболд:

-Гэрчилгээний хүчинтэй хугацаанд шинээр татвар бий болсон ч энэ хуульд үйлчлэхгүй гэсэн агуулга нь хаана байна вэ?

-Шинээр татвар гарахтай холбогдсон асуудлыг бид олон талаас нь ярилцсан. Энэ хуулиар тогтворжуулж байгаа дөрвөн төрлийн татвар бол дэлхий даяар нийтлэг, дэлхий даяар мөрддөг татвар. Энэ дөрвөн татвараас улсын төсвийн 54 хувь бүрэлддэг. Томоохон хөрөнгө оруулагч бол Монгол Улсын төсвийн татварын орлогын 80 хувийг оруулж байгаа. Бид энэ хуулиар татварын тогтвортой орчинг 15-22 жил байхаар зааж өгч байгаа. МАН-ын зүгээс гаргасан саналыг бид сайн ойлгож байгаа.  Татварын багц хуулийг хэлэлцэхэд маш анхааралтай хэлэлцье гэж нэгдсэн ойлголцолд хүрсэн.

 .

УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл:

-Одоо манай татварын орчин маш доогуур байгаа. Дахиад буурна гэдэг юу л бол. Хөрөнгө оруулагчид ч үүнд итгэх нь юу л бол. Тиймээс татварын хуульдаа "бууруулах" гэдэг үгийг нь хасаад "татварыг нэмэхгүйгээр" гэсэн үгийг оруулчихвал зүгээр болов уу.

 .

УИХ-ын гишүүн Р.Амаржаргал:

-68 хувь шиг гэнэтийн татвар орох вий гэсэн болгоомжлол байна. Бизнесийг нь, төслийг нь булаачихдаг асуудал энэ хуулиар зогсоно гэж бүрэн итгэж болох уу?

 .

УИХ-ын гишүүн Д.Зоригт:

-Энэ хуулийн хамгийн чухал зүйл нь дотоод, гадаадын эрх зүйн баталгаа юм. Хөрөнгийг нь булаахгүй. Тиймээс хөрөнгө оруулагчийн эрх, үүргийг зааж өгч байгаа юм.

 .

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат:

-Хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэх үүднээс МАН-ын саналыг хуульд оруулчихвал ямар вэ? Дээр нь уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн салбартай адилхан алслагдсан бүсэд хөрөнгө оруулалтын тогтворжуулалтын хугацаанд нэмэгдүүлвэл ямар вэ?

-Тогтворжуулах хэмжээг бид ялгавартай олгож байгаа. Нэгдүгээрт хөрөнгө оруулалтын хэмжээ, хоёрдугаарт алслагдсан бүс  гэж зааж өгч байна. Тогтворжуулах гэрчилгээ авчихаад хөрөнгө оруулалтаа хийхгүй яваад байвал яах вэ. Тиймээс хугацааг үечилж өгч байгаа юм.

.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

-Улаанбаатар хотын бүсчлэлийг яагаад орхигдуулсан бэ? Улаанбаатар хот, алслагдсан дүүрэг, аймаг гэж явах нь зөв. Алслагдсан дүүргүүдэд хөрөнгө оруулалтад татах хэрэгтэй.

-Гишүүдээс гарсан саналаар Улаанбаатарын бүс гэж ангилсан учир төвийн болоод захын дүүрэг гэж байхгүй. "Улаанбаатарын бүс байна. Улаанбаатарын бүсэд алслагдсан дүүрэг, дагуул хотууд хамаарагдана" гэж багтсан байгаа.

 .

УИХ-ын дарга З.Энхболд:

-Улаанбаатарын бүс гэдэгт бүх дүүрэг орно. Алслагдсан дүүрэг гэдгээр илүү хөрөнгө оруулалт татах гээд байна уу. Улаанбаатарын хот гэдгийг нийслэлээс нь авчихгүй юу.

 .

Гишүүд Хөрөнгө оруулалтын тухай хуулийн дагалдах хууль, түүнд туссан хэл найруулга, нэр томъёоллыг   хянан хэлэлцэж байна.  Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

.

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

XAXAXA:
URD N YADAG BAISAN YUM BE ? HORONGIIG N BULAADAG BDG BSAN YUM UU ?
2013-10-03