




50 ахмад 50 залуу оролцсон “Ахмадын сургаал алт” нэртэй арга хэмжээ Гадаад харилцааны яаманд боллоо. НАМЗХ, Монголын Оюутны холбооноос хамтран зохион байгуулсан тус арга хэмжээнд улстөр, нийгмийн олон салбарт үр бүтээлтэй ажиллаж, хөдөлмөрлөж ирсэн ахмадуудын төлөөлөл болсон 50 эрхэм оролцов. Тухайлбал, , Монгол Улсын 14 дэх ерөнхий сайд Д.Содном, Монгол Улсын 15 дахь Ерөнхий сайд Ш.Гунгаадорж, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди, МАХН-ын дарга асан Б.Даш-Ёндон, Ардын жүжигчин Б.Зангад нарын хүмүүс байлаа. Тэд улс нийгэмдээ тустай, үр бүтээлтэй хүчтэй иргэн байхын тулд залуус ямар байх ёстой вэ гэдгийг өөрсдийнхөө туулж ирсэн амьдрал дээрээ тулгуурлан ярьцгааж байв. Ер нь бол одоогийн залуус ахмадуудын үгийг бага сонсож байна гэсэн шүүмж сонсогдох болсон нь угтаа үнэн. Тэрчлэн ийм арга хэмжээг залуус өөрсдөө сэдэж санаачлан зохион байгуулсан нь цагаа олсон зөв зүйл болж байна гэдгийг оролцогчид хэлж байсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ