Хөлөө хэрхэн арчлах вэ
Хүн багаасаа л хөлөө арчилж занших хэрэгтэй. Хүний хөл их ачаалалтай байдаг учраас амархан ядарч цуцахаас гадана түргэн бохирддог. Хөл эрүүл, ядрахгүй цэвэр байх нь гутал оймсоо тохируулан өмссөнөөс ихээхэн шалтгаална. Хөвөн даавуун юм уу ноосон оймс, арьс ширэн бөгөөд хөлд яг таарсан гутал хамгийн чухал. Зуны цагт аль болох хөл нүцгэн явах нар салхинд ил байлгах нь зүгээр. Цусны эргэлтийг сайжруулахын тулд унтахдаа хөлөө яльгүй өндөрлөвөл зүгээр. Ер нь хөлийн дасгалыг ямагт хийж байх хэрэгтэй.
-Хөлөө лаврын навч, цай, таван салаа, хусны навч ханба шарилж, царсны холтосны хандаар эсвэл марганцын сулхан уусмалаар тогтмол угаавал хөлрөхгүй байх болно.
-Хөлийн хумсыг буруу авснаас юм уу бариу гутал өмссөнөөс хумс нь хажуу тал руугаа шигдэж ургадаг. Энэ нь мэс засал хийлгэхэд ч хүргэж болох тул хумсыг зөв авах нь хамгийн чухал юм. Хөлийн хумсыг сайн цэвэрлэж зөөлрүүлсний дараа дугуйруулж биш харин тэгш авах хэрэгтэй.
-Зарим хүмүүсийн хөл их хөлөрдөг. Тэгвэл хөлөрдөг хөлийг хүйтэн бүлээн усанд 1-2 минутаас эхлээд 10 минут хүртэл хугацаагаар байнга дүрж байх нь маш тустай. Оймсоо өдөр бүр сольж, өглөө бүр бүлээн усаар хөлөө угааж байхыг зөвлөе.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ