Б.Жавзанхүү: Гадаад руу хүүхэд үрчлэхийг хуулиар зохицуулах хэрэгтэй

img

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, “Гэр бүлийн үнэ цэнэ-хөгжил, шинэчлэл-2013” үндэсний чуулганаар хэлэлцэх асуудлын хүрээнд “Дотоод болон гадаад үрчлэл, асрамж халамжийн үйлчилгээ” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр Монголын хүүхдийн ордонд болж байна. Энэ үеэр “Хүүхдийн төлөө үндэсний газар”-ын Хүүхэд хамгаалал үйлчилгээний газрын дарга Б.Жавзанхүүтэй хүүхэд үрчлэлийн талаар ярилцлаа.

.

-Гадаадад болон дотоодод хүүхэд үрчлүүлэх асуудлыг ямар хуулиар зохицуулдаг, тэдний бүртгэл мэдээлэл нь хэр байдаг вэ?

-Дотоод дахь үрчлэлийн асуудлыг “Гэр бүлийн тухай хууль”-иар, гадаадыг нь “Гадаадад хүүхэд үрчлүүлэх журам”-аар зохицуулдаг. Энэ нь 1999 оноос хойш мөрдөгдөж байна. Дотоод дахь үрчлэлийн хувьд бүртгэл мэдээлэл их сул байдаг. Харин гадаад үрчлэгдсэн хүүхдүүдийн мэдээлэл, тайланг жил бүр өгч байхаар гэрээнд заасан байдаг.

.

-Жилд дунджаар хэдэн хүүхэд гадаад руу үрчлэгдэж байна. Тайлан мэдээлэл нь ирж байна уу?

-Хүүхдийн тоо янз бүр байдаг. Жилд гурав үрчлэгдэх нь бий, зарим тохиолдолд гучин хүүхэд үрчлүүлэх нь ч байдаг. Сүүлийн 5-6 жилийн дундажийг харахад доод тал нь 3-8 дээд тал нь 10 арай хүрээгүй байна. 2000 оны үед манайд үрчлэлийн агентлагаа оруулж ирээд 60-70 хүүхэд авдаг байсан тохиолдлууд бий. Одоо энэ асуудал байхгүй болсон. Ер нь хүүхэд үрчлүүлнэ гэдэг бол маш эрсдэлтэй асуудал. Үүнийг хийхийн тулд эрсдэлийг маш сайн тооцоолсон үнэлгээ хийх хэрэгтэй. Эцэстээ бүх зүйл 100 хувь баталгаатай болсны дараа хүүхдийг үрчлүүлэх шийдвэрийг гаргах нь зохистой юм. Гадаад руу хүүхэд үрчилж авсан хүмүүс гэрээний дагуу жилд нэг удаа зурган болон бичгэн тайлан ирүүлдэг. Тодорхой тохиолдолд манай зүгээс холбогдох хүмүүс хоёр жилд нэг удаа зарим хүүхдийн байдлыг газар дээр нь очиж үздэг. Гэхдээ энэ нь хангалтгүй байна гэж үзэж байгаа.

.

-Ихэнхдээ ямар орны иргэд хүүхэд үрчилж авч байна. Гадаад руу хүүхэд үрчлэхийг зөвхөн журмаар зохицуулах асуудал биш байх?

-Америк, Франц, Итали зэрэг европын орнуудаас хүүхэд үрчилж авч байна. Тэд асрамжийн газраас хүүхдүүдээ авдаг. Үнэндээ энэ асуудлыг цаашид журмаар биш хуулиар зохицуулмаар байна. Журмыг ямар ч албан тушаалтан гарч ирээд өөрчлөх боломжтой. Хуулиндаа гадаад руу болон дотоодод хүүхэд үрчлэлийн өмнө болон дараа гарах эрсдэлийг тооцож, асралт гэр бүл гэж хэн байх зэргийг нарийвчлан тусгах хэрэгтэй. Мөн хүүхдийг буцаах тохиолдол гарвал яаж зохицуулах, хүүхдийг асран халамжилж байгаа хүмүүст хүүхдэд хэрэгцээт мөнгийг олгох гэх мэт тохиолдол нэг бүрийг тооцож оруулах шаардлагатай.

.

-Тэгвэл дотоодод жилд дунджаар хэдэн хүүхэд үрчлэгдэж байна?

-Дээд тал 2000 орчим хүүхэд үрчлэгддэг гэсэн статистик баримт байна. Гэхдээ харилцан адилгүй байдаг. Сүүлийн жилүүдэд хүүхэд гэр бүлдээ авч өсгөвөл халамжийн үйлчилгээ үзүүлэх нөхцөлт мөнгөн тэтгэмж  олгодог болсноор хүүхдийг үрчлэх тохиолдол өсөх хандлага ажиглагдаж байна. Ингэхдээ ах дүү хамаатан садныхаа хүүхдийг үрчлэх нь түгээмэл байдаг. Асрамжийн газраас хүүхэд авах тохиолдол маш ховор.

.

-Хүүхэд үрчлэлийн асуудал дээр төрийн оролцоо аль хэр байдаг вэ. Одоо юун дээр нь анхаарах хэрэгтэй байна?

-Төрийн байгууллагын оролцоо алга. Бид үйлчилгээгээ сайжруулж, эхний ээлжид хүүхдийг зөвхөн дотооддоо үрчлүүлье гэсэн бодлого баримтална. Тэгээд гадаад руу үрчлүүлэх шаардлага гарвал эрсдлийн үнэлгээ, араас нь тавих тогтмол зэргийг сайн тавьж ажиллах хэрэгтэй. Мөн нэг оронд хүүхдүүд олноор үрчлэгдэж байгаа тохиолдолд тухайн улсад сайн дурын ажилтантай баймаар байна. Хяналт тогтмол хугацаанд байдаг очиж биеэр үздэг нэг оронд олон байвал сайн дурын ажилтан баймаар байна. Цаашид энэ салбарын байгууллагууд нэгдэн, хүүхэд үрчлэлийн асуудлыг гэр бүл, олон нийтэд танилцуулж, мэргэжлийн үйлчилгээ үзүүлж ажиллах шаардлагатай гэж үзэж байгаа юм.

.

-Үрчлэгдсэн хүүхдүүд буцаагдах тохиолдол хэр байдаг вэ?

-Ийм тохиолдол байдаг. Гэр бүлдээ цаашид гарах эрсдэлийг тооцолгүйгээр хүүхэд үрчилж байна. Тухайлбал, гэр бүл салснаас болж хүүхдийг буцаадаг. Мөн хүүхдийн зан араншин, эрүүл мэндийн байдлыг мэдэхгүйгээр үрчилснээс болж байна. Энэ хүүхэд биш байна, өөр газраас хүүхэд авлаа гээд ирдэг. Энэ зүйлд тоглоом мэт ханддаг нэг нь ч байдаг. Энэ мэтчилэн алдааг гаргахгүйн тулд хүүхэд үрчлүүлэхэд гарах эрсдлийг маш сайн тооцоолж хоёр тал гэрээндээ тусгах хэрэгтэй байгаа юм.

.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Utasaa uguch
2019-09-29
Selenge:
Ohin hyyhed yrchleh hyseltei bn. Chon setgeleesee hyyhdee urgyyleh hyn baiwal holbogdooroi.
2019-01-17
Utasaa uguch
Kkk ene:
Hiih yumaa olj ydsan teneg erguu avgai
2013-10-06
erkhemee:
Ene boloo gadaad urchilne gesen yu gej bga be iim tsuuhun ard tumen bolih heregtei
2013-10-06
emegtei:
ard irgedeesee ochnoonoor ni tatvariig avaad yund zartsuulaad baigaa ni medegdehgui balair yumnuudiin idesh uush bolood duusdag bizdee?gadaadruu huuheduudee negiigch gargahguigeer asramjiin gazaruudaa hogjuulj tedniigee asran hamgaalj baih heregtei bizdee???
2013-10-06
bold:
medrel awgai mini yu geed tenegteed bga huur we oluulaa bolii gej boddogui maluu ene teneg awgai
2013-10-06
kkkkkkk:
hutsaaj uursduu tejeej chadahgyu bj zugeer uguud yavuul za udriinhuu hooliig yaya gej amidarch bna zaa
2013-10-06
bayaraa:
bolih heregtei mongol uls tejeej chadahgui l baiv gejdee tsoohon mgl -chuudiinhaa udmiin sang hahamgaalay hend ch buu ug
2013-10-05
zocnin:
GADAADAD HYYHED YRCHLEH ER HEREGGYI
2013-10-05
icecream:
tiimee 3 han saya bj huuhed gadagshaa urchiluulne gedeg hetsuu shuu dee,3 saya mongol huuhedee hayalaa hayalaa gehed her ih boloh yum be? yostoi aztai gants neg ni l sain aild ochood saihan amidardag bh,ene usa,europ-uud chini bas evguigee hurvel evgui garuud shuu.
2013-10-05
ganaa:
gadaadruu huuhed urchluulehiig zogsooh heregtei.yamar 30 sya bish dee.gadaadad ochood hetsuu baigaash dee.
2013-10-05