
Монгол улсын Ерөнхий сайдын ивээл дор анх удаагаа зохион байгуулж буй монгол улсынхаа шилдэг адуучинг шалгаруулах “Адуучин” тэмцээн маргааш 10.00-16.00 цагт “Хүй долоон худаг”-т болно. Тус тэмцээнд 21 аймгаас тус бүр нэг шилдэг адуучин оролцож, эмнэг булгиулах, морь уургалах, уураг шүүрэх зэрэг адуучин хүний эрдмээр өрсөлдөж аваргаа тодруулна.
Энэ үеэр Төв цэнгэлдэх хүрээлэнгээс автобус үнэгүй үйлчлэх ба "Хүй долоон худаг"-т хоол үйлчилгээний газрууд байрлан ажиллана. Үүнээс гадна Улсын филармонийн "Морин хуур" чуулга, "Түмэн эх” чуулгын дуучид, ҮДБЭЧ-ын бужигчид болон морины тухай дуугаараа олонд танигдсан дуучид уран бүтээлийн дээжээсээ өргөнө. Мөн “морьтон баатрууд” тоглолтыг үзүүлэх юм.
Энэхүү тэмцээн нь монгол адууны гайхамшиг, адуучны ур чадвар, ёс заншилыг монголчууддаа төдийгүй дэлхийд харуулсан ач холбогдолтой ажил болох бөгөөд хуушуур, айрагтай наадам мэт үйл ажиллагаа болно гэж зохион байгуулагчид нь үзэж байгаа юм.
Б.Буд
..
СЭТГЭГДЭЛ БИЧИХ