Стресст орохгүй байя гэвэл...
Стресст орохгүй байх сэтгэл зүйн нэг арга байдаг байна. Хүнд ямар ч муу асуудал тулгарсан сайн өнцгөөс харж сурах чадварыг хөгжүүлэх зорилготой.
Хэрвээ та бүх юмыг сайн талаас нь хараад сурчихвал стресст тэр болгон ороод байхгүй. Ингэж харж сурсан хүн хэзээ ч уур уцаарт автаж эрүүл ухаанаа гээдэггүй. Харин энэ чанар нь өөрөө эрүүл саруул, амжилттай ажиллаж амьдрахад голлох нөлөөтэй байдаг. Жишэ нь Та өнөөдөр . мөнгөө хулгайд алдлаа гэхэд “Би мөнгөө хулгайд алдчихлаа. Гэхдээ сайн тал бас бий. Яагаад гэвэл .... “гэж байгаад бүх сайн талыг нь бичих ёстой ажээ. Ингэж та оюун ухаанаа удирдан сургаж чадвал стресст автахгүй байж чадна. “Ямар ч үед эрүүл саруулаар сэтгэ” хайртай залуугаасаа ханилах шахаад салсан эмэгтэйн хувьд доорх сайн талууд бий.
-Ямар ч гэсэн амьдралдаа ноцтой алдаа гаргалгүй эртхэн тарыг нь танилаа. -Дахин сонголт хийх боломж нээгдлээ -Амьдралын туршлагатай боллоо -Эрчүүдтэй хэрхэн харьцах мэдлэг болж авлаа. -Түүний өгсөн бэлгэнүүд надад үлдлээ -Мэдээж үүнээс долоон дор юм болж болох л байсан -Аливаа юм хэзээ ч хоосон өнгөрдөггүй тул би тодорхой ашиг олсон.
"Энэ мэтчилэн ямар нэгэн муу явдалтай учирахад доод тал нь долоон сайн талыг олж харж сураарай!"
СЭТГЭГДЭЛ БИЧИХ