“Зэрлэг цэцэгсийн хүлэмж"-ийнхэн өдөрлөг зохион байгуулна

img

  Хувьсал продакшны дэлгэцийн анхны уран бүтээл “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кино олны хүртээл болоод удаагүй байна. 1981 оны үед болсон түүхэн явдлыг жүжигчин Д.Ганцэцэг кино зохиол болгон бичиж, гавьяат жүжигчин У.Уранчимэг тус киноны найруулагчаар ажилласан. Тэгвэл уг киноны гол дүрд тоглосон  У.Уранчимэг, Д.Ганцэцэг, А.Ганчимэг нар үзэгчидтэйгээ уулзаж, сэтгэгдэл солилцох, хамт байх бяцхан өдөрлөгийг маргааш зохион байгуулахаар болжээ. Тэд Тэнгис, Өргөө 1, 2 кино театруудад үзэгчдээ хүлээн авч уулзахын зэрэгцээ Хувьсал продакшны жүжгийн цомог болон, зурагт хуудас бэлэглэх юм байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ganaaa:
ta buhend amjilt husey
2013-11-02
үзэгч:
Та 3 сайн бна. Улсын театрт бол хоосон нэр төрөөр маанагтуулаал байна. Хувьд гоё бгаа биз дээ. Мөнгөө аваал, улам гоё юм хиймээр болоол бгаа биз дээ.
2013-10-06