ХХ зууны манлай бүжиг дэглээчийн ач хүү давтагдашгүй тоглолт хийлээ
“Хар сарнай”-н С.Амраагийн “Би монгол хүн” цомгийн нээлтийн тоглолт Iloft”-тод болж, олны танил эрхмүүд болон урлаг соёлын одод, гэр бүлийнхэн, найз нөхөд нь хүрэлцэн ирцгээв. 100 ам.долларын такстай түүний тоглолт руу ороход бүрэн тоноглосон security угтсан нь содон байсан. Харин амтат коктейлиор дайлсан нь зөөлөн байв. С.Амраа эрч хүчээр дүүрэн уран бүтээлүүдээ хүргэсний зэрэгцээ аав С.Сүхбаатар, дүү хоёртойгоо хамт “Жаламхар” бүжиглэсэн нь, Ардын жүжигчин, төрийн шагналт, ХХ зууны манлай бүжиг дэглээч Цэрэндуламын Сэвжидийн ач хүүгийн авьяасыг шинэлэгээр харуулсан явдал байлаа.



















СЭТГЭГДЭЛ БИЧИХ