Францын кино өдөрлөг өнөөдөр болно

img

  “Улаанбаатар’’ олон улсын кино наадам энэ сарын 04-өөс эхлэн 09-нийг хүртэл зохион байгуулагдаж байгаа билээ.  Тус наадмын хүрээнд Итали, Энэтхэг, Тайвань, Франц зэрэг  есөн  орны Канн, Берлин, Венецийн 2013 оны олон улсын кино наадмуудад оролцож, шагнал хүртсэн 12 уран  бүтээлийг танилцуулах юм. Энэ үеэр зохион байгуулагдаж буй бүх үйл ажиллагаа “Тэнгис” кино театрт болж байгаа. Тэгвэл өнөөдөр “Францын киноны өдөрлөг” болох юм. Үүний хүрээнд 2010 оны Каннын олон улсын наадмын тэргүүн дээд шагналт нэр дэвшсэн, найруулагч Аббас Киорастамийн бүтээл, Каннын олон улсын наадмын шилдэг эмэгтэй жүжигчний шагналт Жюльет Биношийн гол дүрд нь тоглосон “Зөвшөөрөгдсөн хувилбар” УСК өнөөдөр 16:00 цагаас үзэгчдийн хүртээл болно. Мөн 17.55 цагаас  Сиатлийн олон улсын кино наадамд албан ёсоор сонгогдсон."Ердийн гүйцэтгэл" УСК гарна. Энэхүү кинонд нөхөрсөг бөгөөд айдас хүрэм Сталины заналхийллийн тухай өгүүлдэг аж. Үүнээс гадна Филаделпийн олон улсын кино наадмын Шүүгч нарын нэрэмжит шагналт,  Шилдэг баримтат кино "Брагийн гэр бүл" орой 19.00 цаг үзэгчдэд хүрэх бөгөөд гурван үе дамжиж ирсэн нэгэн нэр бүлийн мэдлэг чадвар болон өв хөрөнгөний талаар энэ кинонд өгүүлдэг байна. Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ