Батлах хамгаалахын сайдад гарын үсэг зураг эрх олгов
Ерөнхий боловсролын тусгай сургуулиудад насанд хүрээгүй иргэдийг цэрэгт бэлтгэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын Хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Батлан хамгаалахын сайдад олголоо. Хэлэлцээрт гарын үсэг зурснаар хүүхдүүдийг үргэлжлүүлэн сургах, суралцагсдын тоог нэмэгдүүлэх, батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны шинэлэг хэлбэрийг дээд түвшинд хүлээн зөвшөөрүүлэх юм. Одоогийн байдлаар хоёр улсын яам хоорондын гэрээний дагуу манай 20 хүүхэд ОХУ-ын Омск хотын Кадетын сургуульд суралцаж байгаа аж.
Н.Цэндээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ