Инфляцийг найман хувьд барина

img

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар 2014 онд төрөөс  мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцлээ.  Байнгын хорооны хуралдаанд Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал Монголбанк “Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэл”-ийн төслийг боловсруулахдаа Монгол Улсын макро эдийн засгийн өнөөгийн болон ойрын төлөв байдалд үндэслэн шаардлагатай зорилтуудыг дэвшүүлсэн хэмээн танилцуулгадаа дурдсан.  Эдийн засгийн өнөөгийн болон ойрын ирээдүйн төлөв байдалтай уялдуулан мөнгөний бодлогын үндсэн чиглэл нь инфляцийг тогтвортой түвшинд байлгах макро эдийн засгийн болон санхүүгийн салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх, эдийн засгийн дархлааг сайжруулахад чиглэх нь зүйтэй гэж үзэн, дараах зорилтуудыг дэвшүүлсэн байна. Хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцийг 2014 оны эцэст 8 хувь, 2015-2016 онд 7 хувиас хэтрүүлэхгүй түвшинд байлгах зорилтыг тавьжээ. Үүний үр дүнд дунд хугацаанд макро эдийн засаг тогтвортой байх нөхцөлийг бүрдүүлнэ гэж зорьсон байна. Монголбанк санхүүгийн зуучлалыг гүнзгийрүүлэх, макро тогтвортой байдлыг хангах, иргэдийн бодит орлогыг хамгаалах үүднээс 2014 онд инфляцийг 8 хувь, 2015-2016 онуудад 7 хувиас хэтрүүлэхгүй түвшинд байлгах зорилт тавьжээ. Энэ оны наймдугаар  сарын байдлаар инфляци улсын хэмжээнд 9.4 хувь, Улаанбаатар хотод 8.4 хувь болон буурч, энэ оны зорилтот түвшинтэй ойртжээ. Үүнд төсвийн тогтвортой байдал хангагдаж, эрэлтийн гаралтай инфляцийн дарамт бага байсны зэрэгцээ Монголбанк, Засгийн газрын хамтран хэрэгжүүлж буй “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хөтөлбөр”-ийн үр дүнд нийлүүлэлтийн буюу зардлын шалтгаантай инфляци мэдэгдэхүйц буурсан нь эерэгээр нөлөөлөв. Энэ оны инфляцийн зорилтыг хангах нь ирэх онуудад инфляцийг нам, тогтвортой түвшинд байлгах суурийг бүрдүүлнэ гэж үзсэн байна.   “Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах”, “Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах”, “Өргөн хэрэглээний импортын бараа, бүтээгдэхүүний өртгийг бууруулах”, “Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах”, “Нүүрсний аюулгүйн нөөц бүрдүүлэх, түлш, эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах, эрчим хүчний үнэ, тарифыг тогтворжуулах” гэсэн таван  дэд хөтөлбөрийг хэрэгжүүлснээр махны үнийн өсөлт өнгөрсөн гурван  жилийн дунджаас 2.1 дахин бага, гурилын үнэ тогтвортой, 2011-2012 онуудад 190 төгрөг, 310 төгрөгөөр тус тус огцом өсч байсан А92 шатахуун, дизель түлшний үнэ маш тогтвортой, газрын тосны бүтээгдэхүүний биет нөөц өнгөрсөн 3 жилийн дунджаас 2.2 дахин нэмэгдсэн, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнийг тээвэрлэх болон ачих хугацаа өнгөрсөн гурван  жилийн дунджаас харгалзан 3.1 болон 2.2 дахин түргэссэн, суурь инфляци өнгөрсөн гурван  жилийн дунджаас 5.9 хувиар буурсан, хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляци өнгөрсөн гурван жилийн дундажтай харьцуулахад улсын хэмжээнд 3 нэгж хувиар, Улаанбаатар хотод 4.2 нэгж хувиар тус тус буурсан, эдийн засгийн бодит өсөлт дэх хувийн хэвшлийн оролцоо 127 хувиас 147 хувь болон өсч, Засгийн газрын оролцоо 12 хувиас 6 хувь болж буурсан, мөнгө, зээлийн үзүүлэлтүүд тогтвортой болсон, эдийн засгийн бодит өсөлт тогтвортой өндөр түвшинд хадгалагдсан зэрэг үр дүнд хүрээд байна хэмээн танилцуулгад дурдсан.  Түүнчлэн төгрөгийн гадаад валюттай харьцах ханш нь макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцэж, уян хатан тогтох зарчмыг үргэлжлүүлэн баримталж, банкуудын төлбөрийн чадварыг хадгалж, үүсч болзошгүй системийн шинжтэй эрсдэлийг даах чадварыг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.  Монгол Улсын төлбөр тооцооны системийн найдвартай, тасралтгүй ажиллагааг ханган, төлбөр тооцооны системийн шинэчлэлийг 2014-2016 онд эрчимжүүлж, мөнгөний бодлогын шийдвэр гаргах үйл ажиллагаа, арга хэрэгслүүдийн ил тод, нээлттэй байдлыг хангах замаар бодлогын үр нөлөөг сайжруулахаар бодлогын баримт бичигт тусгасан байна.

6

Ирэх онд төрөөс  мөнгөний  бодлогын баримтлах  төсөлтэй холбогдуулан гишүүд түүнээс сонирхсон асуултдаа хариулт авсан юм.

6

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Орон сууцны найман хувийн зээл хэр үр өгөөжөө өгсөн бэ. Энэ зээл хэрэгжсэнээс хойш бага, дунд орлоготой иргэд орон сууцанд хамрагдах боломжгүй болж, байрны үнэ тэнгэрт хадсан.

-Өмнө нь олгож байсан  зургаан хувийн хүүтэй орон сууцны зээл бол халамжийн бодлогын хүрээнд хийгдсэн ажил. Харин бид орон сууцны зээлийг найман хувийн хүүтэй болгож халамжаас тусгаарласан. Энэ зээлийн хүрээнд одоогоор 40 мянган айлд үр дүнгээ өгөөд байна. Орон сууцны үнэ эрэлт нийлүүлэлтээсээ шалтгаалдаг.  Энэ нь зах зээлийн зарчмаар явах ёстой.  Найман хувийн зээл олгосноор барилгын салбарын үнэ тогтвортой болсон.

5

-Хадгаламж банкийг татан буулгаснаар цаашид төсөв дээр  ямар нэг сөрөг үр дагавар гарахгүй гэх баталгаа бий юу?

-Хадгаламж банкны мөнгөний хүрэлцээ хангалтгүй байсан.  Хоёр жилийн хугацаанд мөнгөний  хүрэлцээ нь хүрэхгүй байсан. Хувьцаа эзэмшигчид нь хөрөнгөө нэмэгдүүлэх болов уу гэж бид харсан. Гэвч  хөрөнгөө нэмэгдүүлэхгүй болохоор Монголбанк  харилцагчдадаа хохиролгүйгээр,  тус банкны  500 салбарыг  Төрийн банк руу шилжүүлсэн. Мөн Голомт банкин дээр зургаан удаа шалгалт хийгээд байна. Шалгалтаар энэ банк төлбөрийн гүйцэтгэлийн чадвартай гэдгээ харуулсан.

6

УИХ-ын гишүүн А.Тлейхан:

-Үнэ тогтворжуулна гээд гурван их наяд төгрөг гаргасан. Ийм их хэмжээний мөнгө гаргаад эдийн засгийн хүндрэл, валютын үнэ өсөөд байгааг хэрхэн тайлбарлах вэ?

-Эдийн засгийг тогтворжуулахын тулд үнийн тогтвортой орчныг бүрдүүлэх ёстой. Энэ нь үр дүнгээ өгсөн. Эдийн засгийн хямрал, хүндрэлийг саармагжуулахад  гурван их наяд төгрөгийг хэрэглэсэн. Энэ нь Засгийн газарт өгсөн зээл биш. Арилжааны банкуудад олгогдсон хэмээлээ.

6

Байнгын хорооны гишүүд Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэхээр дэмжиж, УИХ-ын чуулганд оруулахаар болсон юм.

6

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
Mongolbank-iig zasgiin gazraas tusgaarlah heregtei.Tegehgui bol avilgachid uursdiin gar huluu erunhiilugchuur ni taviad duraaraa durgij baina.
2013-10-09
U l bol doo:
Bugdiig ni esreg geed oilgovol unend niizej bh shig bna daa
2013-10-08