”Олон зөгийн үүр” нэртэй клуб байгуулагджээ
Гадаадад их дээд сургууль төгсөгч монгол залуусыг дэмжигч "Олон зөгийн үүр" нэртэй клуб байгуулагджээ. Уг клуб нь гадаадад сургууль төгсөж ирсэн Монголын залуусыг хооронд нь танилцуулах, тогтмол уулзуулах, эх орондоо эргэн ирээд амьдрах, ажиллах таатай орчинг нь бий болгох, тэднийг нэгтгэн эх орныхоо хөгжлийг дэмжсэн төрөл бүрийн бүтээлч үйл ажиллагаа өрнүүлэх арга хэмжээ зохион байгуулах зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулах сайн дурын клуб юм байна.
Клубийн анхны арга хэмжээ нь өнгөрөгч пүрэв гаригт болсон бөгөөд "Бизнесийн удирдлагын мэргэжил"-ийн талаарх ойлголт, мэдээлэл өгөх чөлөөт ярилцлагын хэлбэрээр явагдсан аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ