Н.Алтанхуяг: 2014 онд шинээр эхлэх барилгад гаргах мөнгө байхгүй болох нь
Засгийн газраас сар бүрийн хоёр дахь долоо хоногт зохион байгуулдаг “Шинэчилж шийдье-2222” уулзалт өнөөдөр Гадаад харилцааны яаманд боллоо. Энэ удаагийн уулзалтаар “Төсвөө шинэчилье” сэдвийн хүрээнд яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар болон яамд, агентлагуудын газрын дарга нар оролцлоо.
а
Ерөнхий сайд энэ удаагийн уулзалтаар хэлэлцэх асуудлын голыг танилцуулсан. Тэрбээр хэлэхдээ “”Өнөөдрийн шинэчилж шийдье 222” уулзалтаар яамдын холбогдох албаныханыг оролцуулан “Төсвөө шинэчилье” сэдвээр ярилцах юм. Засгийн газар дээр 2014 оны төсвийг олон талаас нь нилээн ярьсан. Төсөв нилээн хэцүү байгаа. 2013 оны төсөв ч гэсэн орлого их хэмжээгээр орж ирнэ гэж тооцоод өсгөөд тавьчихсан. Гэтэл амьдрал дээр тэр бодит орлогууд нь орж ирэхгүйгээс зарим хөрөнгө оруулалт, зарим урсгал зардлыг цэгцлэх хэрэг гарсан. Өчигдөр Засгийн газар хуралдаад төсвийн талаар ярилцсанаа УИХ-д өргөн барина. 2014 оны төсөв, Монгол гэдэг айлын мөнгө санхүү ямар байхыг ярилцсан. Харин өнөөдрийн уулзалтаар ард түмэнд хамааралгүйгээр, яам тамгын газрын төсвийг, хөрөнгө оруулалт, олж байгаа мөнгөө нэг тогтож ярихгүй бол болохгүй байна. Өнгөрсөн 20 –иод жилийн дотор манай төсөв, төсвийн хөрөнгө оруулалт зохицуулалтгүй явж ирсэн гэж болно.
а
Сүүлдээ төсвийн хөрөнгөөр баригдах сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёлын төв драмын театрууд маань босох гэж 5-6 жил болдог. Энэ хугацаанд үнэ өртөг нь өсдөг. Өсөхдөө хэд дахин нэмэгддэг. Өнгөрсөн 2013 оны хөрөнгө оруулалтаар босох барилга 34-130 хувиар өссөн байна. Гэтэл Засгийн газраас ярьж байгаа юмны үнийг тогтворжуулна, өсөлтийг бүрэн зогсоож чадахгүй ч бага хувиар өсгөнө. Хуучин шиг хэмжээ хязгааргүй өсгөхгүй гэсэн бодлого ярьж байхад манай төсөвт батлуулахаар орж ирж байгаа байшин барилгууд нь 40 хувь нь үнийн өсөлттэй, 130 хувь нь өртөгийн өсөлттэй байна. Гэтэл энэ талаар хэн ч юу ч хэлэхгүй гараа өргөд УИХ руу оруулдаг жишиг тогтоод байна. Дөрөв дэх өдөр Төсвийн хэлэлцүүлэг өрнүүлж, өнөөдрийг хүртэл болохгүй байгаа асуудлуудыг ил гаргаж ярина.
а
Энэ байдлаараа явах юм бол Монгол Улсад 2014 онд шинээр эхлэх барилгад гаргах мөнгө байхгүй. 2010-2013 онд эхэлчихсэн барилгуудаа цаашид барьж гүйцэтгэхэд шаардлатай төсвийг тавиад л ирэх жилийн хөрөнгө оруулалтын мөнгө дуусахаар сонин байдал үүсээд байна. Иймд бид энэ асуудалд анализ хийсэн. Эдийн засгийн хөгжлийн яамынханы дүн шинжилгээг Г.Батхүрэл товч танилцуулна” гэв.
ах
Эдийн засгийн хөгжлийн яамны Хөгжлийн бодлого, стратеги төлөвлөлт, зохицуулалтын газрын дарга Г.Батхүрэл “Завхан аймагт баригдаж буй Хөгжимт жүжгийн театр 2011 онд 3 орчим тэрбум төгрөгөөр эхэлсэн. Гурван жилийн дотор төсөвт өртөг нь гурав дахин нэмэгдсэн. Сэлэнгэ аймгийн төв дээр 2011 онд 800 сая төгрөгийн төсөвт өртөгтэй усан бассейн барих ажил эхэлсэн. Гэтэл өнөөдөр 4.5 тэрбум төгрөгийг төсөвтэй болсон байна” гэлээ.
а
Ерөнхий сайд үргэлжлүүлэн “Төрийн байгууллагууд, олон нийтэд хандан 2014 оны төсөвт идэвхитэй оролцохыг урьж байна. Нэг аймгийн төв дээр хөгжимт драмын театр барих гэж 9 тэрбум төгрөгийг дөрвөн жил дамнуулж өгч байж бариулах хэрэг байгаа юм уу. Гэтэл бид ямар шүүмжлэл сонсдог билээ. Хүүхдийн цэцэрлэг, сургууль, эмнэлэгт барихад шаардлагатай мөнгө байхгүй гээд л сууж байдаг. Сэлэнгэ аймгийн 800 сая төгрөгийн төсөвт л өртөгтэй байсан усан бассейн өнөөдөр 4.5 тэрбум төгрөгийн төсөвтэй болжээ. Энэ бол үнэхгээр замбараагүй байгаагийн жишээ. Гурван жилийн дотор юмны үнэ маш хурдацтай өссөн атал цалин гурав дахин өссөн үү. Нэмэгдээгүй.
а
Гэтэл гурван жилийн дотор барих гэж байсан барилгын үнэ 3-4 дахин нэмэгдсэн байна. Бид ирэх оны төсвийг ярих гэж их цаг хугацааг авсан. Салбар салбарын сонирхолыг сонсох гэж удсан. Драмын театр, усан сан хэрэгтэй. Гэхдээ юу нь илүү хэрэгтэй вэ гэдгээ ойлгохоо больчихсон байна. Бүгд л хэрэгтэй гээд дайраад байх юм. Дээрээс нь элс хайрга чулуу шороо цуглуулж овоолдог уралдаан зарласан юм шиг л. Тэгээд сүүлдээ Соёл, спорт аялал жуулчлалын яам, Боловсролын яам, Эрүүл мэндийн яам гээд бүгд л барилга захиалагчийн товчоо гэдгийг байгуулж, өндөр өндөр барилга барихаар уралдсан болохоос хүний боловсрол, хүүхдийн боловсрол, хүний эрүүл мэнд, хүүхдийн эрүүл мэндийн асуудлыг тоохгүй орхисон.
а
Яагаад гэвэл 9 тэрбумын эмнэлэг барих барилгын биенес эрхлэх нь амархан байсан. Тэгсэн атлаа эмнэлгээ бариагүй. Нэг жишээ дурьдахад, 17 тэрбумаар барина гэж Яармагт эхэлсэн 300 ортой эх хүүхдийн эмнэлэг өнөөдрийг хүртэл араг яс хэвээрээ байгаа. Одоо энэ байшинг барьж дуусгахын тулд дахиад14 тэрбумыг нэхэж байна. Энэ барилгыг эхлүүлсэн хүмүүс яагаад анх 17 тэрбумаар барина гэж тендерт ялсан юм. Яаж тооцсон юм. Энэ бол арай л дэндэж байна” гэж байв.
х
Ерөнхий сайд цааш хэлэхдээ “Төсвийн урсгал зардал нэмэгдэж байна. Орон тоо нэмэгдэхийн хэрээр усргал зардал нэмэгдэж байна. Үүнээс гадна ижил багтаамжтай барилга аймаг тус бүр дээр өөр өөр төсөвтэй гарч байгаа нь төсөвт хүндрэл учрахад нөлөөлж байгааг Эдийн засгийн яамны судалгаа харуулсан. Тухайлбал, Завхан аймгийн гурван суманд Соёлын төв баригдах төсөв нь 1.1-3.2 тэрбум гэсэн гурван өөр төсөвтэй байна. Тиймээс нэг зураг төсөлтэй болгож, нэг стандартаар барих шаардлага гарч байгаа.
хаө
Үүнээс гадна төрийн албаны тоо, барилгыг нэмэгдүүлэн урсгал зардалыг өсгөж байгааг судалгаагаар харуулсан байна. Урсгал зардал 2008 онд 1.7 их наяд байсан бол 2014 онд таван их наяд байхаар төсөвлөсөн. Сангийн яамнаас гаргасан судалгаагаар жилд нэг төрийн албаны барилга нэмэгдэхэд урсгал зардал нь 30 тэрбум орчим төгрөг нэмэгдэх тооцоотой байгаа аж. Тиймээс төрийн албаны барилгыг нэмэгдүүлэхгүй байх дээр анхаарахыг мөн санууллаа. Жишээлбэл, хуучин Сангийн яам дөрвөн давхар байшинд багтаж байсан бол одоо есөн давхар барилга дотор багтахгүй дахин барилга нэмэх талаар яригдаж байна” хэмээн шүүмжиллээ.
а
Тиймээс төрийн алба төсвийн зардлаа хэмнэж, өөрчлөлтийг өөрсдөөсөө эхлэх ёстой гэдгийг Ерөнхий сайд онцолсон юм. Мөн 2014 оны Төсвийн төслийг УИХ-аар хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан Засгийн газраас ажлын хэсэг гаргаж, долоо хоногийн дотор яамд урсгал зардал болон бусад зардлаа танаж, Төсөв хэмнэхээр ажиллахыг үүрэг болголоо. Хэрэв эдгээр шаардлагуудыг биелүүлэхгүй бол хариуцлага тооцно гэлээ.
х
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ