Монголын тээврийн логистикийг хэлэлцэж байна

img

  "Монголын тээврийн логистикийн өнөөгийн байдал, цаашдын хөгжил" онол практикийн бага хурал Төрийн ордонд болж байна. УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан дамжин өнгөрөх тээвэр, логистикийн талаар бодлого боловсруулах ажлын хэсэг, УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, ХАҮТ, Монголын төмөр замын инженерүүдийн холбоо, "Монгол нүүрс" ассоциаци,  Монголын логистикийн холбоо хамтран энэ бага хурлыг зохион байгуулж байгаа юм байна.

6

Бага хурлыг нээж УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Г.Батхүү хэлсэн үгэндээ -Манай орны хувьд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа нь улам өргөжин нэмэгдэж буй хоёр хөрш улс, тэр дундаа байгалийн асар их баялагтай Сибирийн бүсийг БНХАУ-ын аж үйлдвэрийн  бүсүүдтэй холбох эдийн засгийн харилцаа гол гүүр болох бодлогыг тууштай баримтлах замаар тээврийн дэд бүтэц, нефть, хийн хоолой, холбооны эрчим хүчний сүлжээний томоохон төслүүдийг хэрэгжүүлэх асуудал чухлаар тавигдаж байна. Бүх төрлийн тээвэр нь өөр өөрийн онцлогоос хамааран давуу, сул талтай. Жишээ нь, Төмөр замын тээвэр нь бага зардлаар олон тооны зорчигч, их хэмжээний ачааг холын зайнд тээвэрлэхэд тохиромжтой байхад агаарын тээвэр нь богино хугацаанд өндөр зардалтайгаар хязгаарлагдмал тээвэрлэлтийг гүйцэтгэдэг бол авто тээврийн үйлчилгээ хаалганаас хаалганд хүргэх, богино болон дундын зайнд үйлчилгээ үзүүлэхэд илүү тохиромжтой юм. Эдгээр онцлог давуу талуудыг харгалзан худалдаа, тээврийг хөнгөвчилсөн тээвэр, логистикийн үйлчилгээг төрөөс бодлогоор дэмжин зохицуулах зүй ёсны шаардлага  тавигдаж байна гэлээ.  Дэлхийн банкнаас жил бүр тээврийн логистикийн  талаар хийдэг судалгаагаар  Монгол Улс 155 орноос логистикийн индексээр  140-д ордог байна.

6

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ