
Хакухо М.Даваажаргал мэргэжлийн сүмо бөхийн кюүшюү башег тэргүүлснээр дээд зиндаанд 21 дэх түрүүгээ авлаа.
69 дэх их аварга Хакухо Даваажаргал 14 даваа нэг унаатайгаар түрүүлсэн юм. Тэрээр барилдааны 15 дахь өдөр буюу сүүлийн өдөр унаж нэг унаагүй түрүүлэх боломжоо алдсан юм.
Ийнхүү Хакухо мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд 21 дэх түрүүгээ авлаа. Түрүүлсэн сэтгэгдлээ хуваалцахдаа”15 хоног сүмо бөхийн дэмжиж үзсэнд баярлалаа. 13 дахь өдөр түрүүлэх нь тодорхой бослон тул сэтгэл зүйд нөлөөлсөн байх уучлаарай. Манай аав таван удаагийн наадамд завсаргүй түрүүлсэн.
Кюүшюү башед тав дахь удаагаа түрүүлж байна. Тэгэхээр тавын тоонд учир байгаа байх. Энэ удаа бэлтгэл сайн хийсэн нь нөлөөлсөн. Гуравдугаар сарын 11 миний 26 насны төрсөн байсан. Гэхдээ ирэх жилийн энэ өдөр сайхан байх болов уу. Гамшигт өтрсөн ард түмнээ дэмжиж ажиллах болно. Ирэх башенуудад дахин нэг аварга төрөөсэй гэж хүсч байна” гэсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ