Г.Батхүү: Худалдааны тээврийг иж бүрнээр нь зохицуулна

5
-УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг гарч Логистикийн тухай хуулийг боловсруулж байна. Дэлхийн уул уурхайн хөгжсөн орнуудын туршлагыг хууль боловсруулахдаа анхаарч үзэж байна. Нөгөө талаас төрөөс логистикийн чиглэлд баримтлах бодлогыг гаргаж ирснээр уул уурхайгаа хөгжүүлж, газар нутаг хоорондын үнэ тарифыг зохицуулж, автотээвэр, агаарын тээвэр, төмөр замын тээвэртэй уялдсан худалдаа тээврийг иж бүрэн зохицуулна. Бид эрчим хүч, дэд бүтцээ тавьсаар байгаа. Гэхдээ энэ нь логистикийн төв мөн үү. Худалдааг либеральчлах тухай ярьж байгаа ч тээврийн зардлыг хямдруулж чадахгүй байгаа. Улаанбаатараас Ховд руу ачаатай машин явлаа гэхэд Ховдоосоо ачаагүй, хоосон ирж байх жишээтэй. Уг нь хоёр талдаа ачаатай ирэх ёстой. Манайд сөрөг тээвэрлэлт явагдаж байна. Бид Ази Европыг холбосон транизит тээврээ хөгжүүлэх хэрэгтэй юм. Зорчигч тээврийн хөгжлийн бодлогыг цаашлаад хөгжүүлэх хэрэгтэй. Ингэвэл бид одоо байгаа баялгаа хямд үнээр тээвэрлэх боломжтой болох юм гэлээ. Цаашид манай улс логистикийн талаар ямар бодлого баримтлах нь ашигтай талаар Монголын логистикийн холбооны тэргүүн А.Мөнхболдоос тодруулахад:5 -Өнөөдөр бидэнд Мянганы хөгжилд суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого байна. Гэхдээ хаанаас гараагаа эхлэх нь зөв бэ гэдгийг тэр бодлого дээр зааж өгөх хэрэгтэй. Судлаач хүний хувьд хүн төвтэй, хүний хөгжлийг эрхэмлэх нь зөв гэж боддог. Гэхдээ логистикт суурилсан эдийн засаг, дэд бүтцийг хийж өгөхгүй бол ямар ч зорилго тавиад үр дүнгүй болох шалтгаан их байна. Монгол Улс бол дэлхий дээр сондгой улс. Хүн ам бага, өргөн уудам нутагтай, хоёр том хөрштэй, далайд гарцгүй гээд энэ бүх онцлог маань биднийг логистик системд суурилахыг шаардаж байна. Ингэж байж бид өргөн уудам нутагтаа дархан аз жаргалтай амьдрах нөхцөл бололцоо бүрдэнэ. Хөрш орнуудын эдийн засаг хөдлөхөд бид уян хатан, эдийн засгаа унагахгүй байх боломж бий. Манайх дэлхийн эдийн засгийг нутагшуулахаас гадна өөрийн орны онцлогийг гаргаж ирэх ёстой юм. Тиймээс бид эдийн засгийн флатормоо өөрчлөх хэрэгтэй.
5 -Бид транзит тээврийг хөгжүүлснээр эдийн засгийн үр ашиг нь хэр гарах вэ? -Өнөөдөр манай улсын хэмжээнд дэд бүтэц, замыг Азийн хөгжлийн банк л тодорхойлдог. Төв Азийн эдийн засгийн хамтын ажиллагаанаас гаргасан Азийн автозамын сүлжээний дагуу бид автозамын төлөвлөлтөө хийж байна. Монгол Улс өөрөө ямар автозамын сүлжээ хэрэглэдэг нь өнөөдөр болтол тодорхойгүй. Ямар нэг замыг барьж болно. Гол нь бодлого хэрэгтэй. Эдийн засагт дэмжлэг болох зам л хэрэгтэй.
6
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ