Ян Хансэн: Бодлого боловсруулагчид инфляци, төсвийн тэнцэлд няхуур хандах хэрэгтэй
Азийн хөгжлийн банкны ахлах эдийн засагч Ян Хансэнтэй ярилцлаа.
6

-Монгол Улсын эдийн засгийн өсөлт бүс нутгийн хэмжээнд ихээхэн өндөр үзүүлэлттэй гарч байгаа. 2011 онд 17,3 хувийн өсөлттэй байсан бол энэ оны эхний хагаст 11 хувьтай гарсан. Оны сүүлээр 12 хувь болох болов уу гэсэн төсөөлөлтэй байна. Хөгжиж буй азийн орнуудтай харьцуулахад эдийн засгийн өсөлт нь хоёр оронтой тоотой байгаа учир багагүй үзүүлэлт юм.
6
-Засгийн газраас үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Энэ инфляцид хэрхэн нөлөөлж байгаа тухайд?
-Монголын нийт экспортын хэмжээ 10 хувийн бууралттай гарсан. Нүүрсний экспорт ч бууралттай байгаа. Энэ нь эдийн засаг дахь нийт эрэлтийг сааруулсан байна. Үүнээс гадна монголд орж ирэх гадаадын шууд хөрөнгө оруулалтын хувь хэмжээ багассаны үр дүнд эдийн засаг дахь эрэлт буурч байгаа. Иймд мөнгөний тэлэх бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн.Эдгээр бодлогын үр дүнд эдийн засгийн өсөлт 12 хувьтай гарч ирсэн. Энэ өсөлт чухам хаанаас гарсныг тайлбарлавал сангийн тэлэх бодлого буюу хөгжлийн банкнаар хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрөөр дамжин гарч байгаа юм. Тэлэх бодлоготой холбоотойзарим нэг сөрөг үзүүлэлтүүд гарч байгаа. Нэгдүгээрт инфляци өссөн, хоёрдугаарт төсвийн тэнцэл алдагдалтай гарч ирэх дүр зураг харагдаж байна. Инфляци наймдугаар сард 9,4 хувь байсан бол сүүлийн хэдэн саруудад огцом өсөлттэй гарсан. Үүнтэй холбогдуулаад монгол мөнгөн тэмдэгт болох төгрөг суларсан ерөнхийд нь авч үзвэл санийн тэлэх бодлогын үр дүнд инфляци төвийн тэнцлийн алдагдал гарч ирж байна. Мөн монгол улсын өөрийн гадаад валютын нөөц буурсан нь ажиглагдаж байна. Энэ жилийн байдлаар бол ердөө 1,4 тэрбум гадаад валютын нөөцтэй.
6
-Үүнд ямар хариу арга хэмжээ авах вэ?
-Эдийн засгийн бодлого боловсруулагчдын зүгээс эдгээр асуудлыг няхуур авч үзээд бодлогодоо тусгах хэрэгтэй. Тодорхой бодлогын зохицуулалтыг хийх шаардлагатай. Эдгээр өөрчлөлтүүд эдийн засагт гарч ирээд байгаа дарамтуудыг арилгах, эрсдлүүдийг хязгаарлаж чадна. Инфляци болон төлбөрийн тэнцлийн алдагдлаас сэргийлэх хэрэгтэй гэж бодож байна.
6
-Монголын Засгийн газар бонд гаргах болсон. Олон улсаас авч байгаа зээл л гэсэн үг шүү дээ. Гэхдээ зарцуулах зүйлдээ зарцуулж чадахгүй байна гэсэн хардлага их бий. Манай улсын хувьд зээл авах хэр зохимжтой вэ, зарцуулалт ямар байна гэж харж байна?
-Монголын эрэлтийн талаас бол макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангахын тулд эдгээр алхамыг хийх нь зүйтэй. Үүнээс гадна уул уурхайн салбарт өсөлтийг дэмжих шаардлагатай. Түүнээс гадна эдийн засгаа төрөлжүүлэх алхам хийх ёстой. Тиймээс шинээр авсан хөрөнгө оруулалттай холбоотой зарцуулалтын дарамтыг багасгах алхам хийх хэрэгтэй. Нэгдүгээрт инфляцийг тогтоон барих, хоёрдугаарт эдгээр төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэнтэй холбоотойгоор Засгийн газраас өөрсдийн хүчин чадлыг сайжруулах хэрэгтэй.
6
Онцолж хэлэхэд хөгжлийн банкаар дамжуулан хийж байгаа хөрөнгө оруулалтад сайн хяналт тавих хэрэгтэй. Учир нь Хөгжлийн банкаар дамжуулан хийж байгаа хөрөнгө оруулалт төсвийн тогтвортой байдлын хуулиар зохицуулагддаггүй. Тиймээс сангийн бодлогоор дамжин хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын нийт эдийн засагт үзүүлэх нөлөөллийг давхар бодох хэрэгтэй. Одоогийн байдлаар Чингис бондоор дамжуулаад олон улсын зах зээл дээр хөрөнгө амжилттай босгосон. Энэ нь Монгол олон улсын хөрөнгийн зах зээлд тоглох чадвартай юм байна гэдгийг харуулсан.
6
Нөгөө өнцгөөс харвал шинээр бонд авч чадна гэдэг нь өөрт ашигтай. Монголын гадаад валютийн нөөц бага энэ үед гадаад валют бүхий зээл авах нь Монголд ашигтай. Гэхдээ үүнтэй зэрэгцэж гарч ирэх эрсдэлд анхаарах хэрэгтэй.
6
Ц.Золзаяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ