МАН-ын Бага хурал болно
МАН-ын Бага хурал өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд МАН-ын дарга С.Батболдын илтгэлээр эхэлнэ. Дараа нь МАН-ын гишүүдийн Ёс зүйн дүрмийн төслийг хэлэлцүүлэх юм байна.
Уг хурлаар бүх шатанд сахилга хариуцлагыг дээшлүүлэхтэй холбоотой төсөл, улмаар зохион байгуулалтын асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.
Түүнчлэн Нийгмийн ардчилал монголын эмэгтэйчүүдийн холбооны Удирдах зөвлөлөөс Бага хурлын гишүүнээр гишүүдээсээ сонгуулахаар нэр дэвшүүлсэн аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ